Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд.
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгж.
KFSMS суурин хяналтын станц.
Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E 47°55'38.2"N/ дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгжид 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 5 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, 27 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн хэвийн ажиллаж байна.
6.1. Стандартын шаардлагыг хангасан:
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:
Давтамж | Эзэмшигч | Тусгай зөвшөөрлийн дугаар | |
---|---|---|---|
1 | 88.3 | Эм Жи Эл Радио Ньюс ХХК | 12800186 |
2 | 88.8 | Икод ХХК | 540/FM 172 |
3 | 89.7 | Жавзандамба хутагт төв ТББ | 589 /FM 210 |
4 | 90.5 | Улаанбаатар телевиз ХХК | 560/FM 191 |
5 | 91.1 | Монгол Комикс ХХК | 507 /FM 165 |
6 | 95.1 | Шүхэр ТББ | 408/FM138 |
7 | 95.7 | "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ | 356/FM121 |
8 | 96.3 | "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ | 294/FM102 |
9 | 96.9 | Эх элгэн нутаг ХХК | 396/FM133 |
10 | 98.1 | Радиоком Монгол ХХК | 148/FM57 |
11 | 98.5 | Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ | 160/FM61 |
12 | 99.3 | Ньюмедиа ХХК | 147/FM56 |
13 | 99.7 | Билэгт дөлгөөн ХХК | 268/FM93 |
14 | 100.1 | РФ ХХК | 051/FM37 |
15 | 100.5 | НС Холбоо ХХК | 039/FM14 |
16 | 100.9 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
17 | 101.7 | Аггрегатор ХХК | 061/FM39 |
18 | 102.1 | Эм эс жи эм ХХК | 555/FM186 |
19 | 102.5 | Бадруун ХХК | 008/FM02 |
20 | 103.1 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
21 | 104.0 | Ви Өү Эм ХХК | 253/FM73 |
22 | 104.5 | Салхи Энтертэйнмэнт ХХК | 023/FM06 |
23 | 105.5 | Чугу ХХК | 022/FM05 |
24 | 106.0 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
25 | 106.6 | Стандарт Ви Оү Эй ХХК | 011/FM03 |
26 | 107.0 | И Зэт Эф Эм ХХК | 035/FM13 |
27 | 107.5 | Билэг санаа ХХК | 017/FM04 |
6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:
MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
Давтамж | Эзэмшигч | Тусгай зөвшөөрлийн дугаар | |
---|---|---|---|
1 | 92.1 | Смарт коммуникэйшн ХХК | 508 /FM 166 |
2 | 92.5 | Скай Медиа Груп ХХК | 487 /FM89 |
3 | 97.5 | Гандантэгчинлэн хийд шашны байгууллага | 291/FM101 |
4 | 98.9 | Монголиан Мьюзик Медиа ХХК | 146/FM55 |
5 | 103.6 | Медиа холдинг ХХК | 025/FM07 |
6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:
Тайлант хугацаанд “Хэмнэлт Долгион” ХХК-ийн радио 91.7 МГц радио станц техникийн үйлчилгээ хийж байгуу тул үйл ажиллагаа тус тус түр зогссон.
Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.
Тайлант хугацаанд хийгдсэн 23334 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.