Шинэчлэгдсэн: 2017/09/06


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус хуралдаанаар нийт 5 асуудлын хэлэлцэн холбогдох асуудлаар 3 тогтоолыг батлав.

2017 оны ээлжит 8 дугаар хуралдаанаар, Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албадаас боловсруулсан “Он-лайн контентийн зохицуулалтын орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын талаар танилцуулга”-ыг хэлэлцээд, уг асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тодорхой болгох, хууль эрхзүй, бодлого зохицуулалтын шийдлийн хувилбар, холбогдох нөхцөл шаардлага, журмын төслийг эцэслэн боловсруулж, хорооны 2017 оны ээлжит 9 дүгээр хуралдаанд дахин танилцуулахаар тогтов. 

Хуралдаанаар тус хорооны 2017 оны 20 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 6 дугаар сард зарласан “Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт-ХХЗХ/ФМ1/2017”-ын үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцээд, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” 38 тоот тогтоолыг батлав. Тогтоолд Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 14.3, Радио долгионы тухай хуулийн 11.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4, “Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ын үнэлгээний ажлын хэсгийн 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн “Улаанбаатар хотод хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-д Эм Жи Эл Радио Ньюс ХХК, Уул далайн баялаг ХХК, Эс Ти Би Эс ХХК-ийг тус тус шалгарсанд тооцож, үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн болно. Түүнчлэн дээрх шалгарсан 3 хуулийн этгээдтэй тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олгох зэрэг шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж, энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга-д даалгав.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл олгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэж, дээрх хэлэлцсэн 2 үндсэн асуудлаар дараах тогтоолуудыг тус тус батлан шийдвэрлэв. Үүнд:

  • 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот тогтоолын хавсралтаар 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд тус тус өөрчлөлт оруулсан;
  • 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 тоот тогтоолын хавсралтаар 9 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг тус тус шинээр олгосон байна.

ОУЦХБ-ын зөвлөх үйлчилгээний “Радио давтамжийн мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн 1 дүгээр үе шатны тайлангийн танилцуулга”-ыг хорооны хуралдаанд төслийн гадаад зөвлөхүүд хийлээ. Төслийн хэрэгжилтийн явц, тайлангийн зөвлөмжийн төсөл, цаашид авах арга хэмжээний саналын талаар хорооны дарга, гишүүдээс өгсөн удирдамж чиглэл болон саналыг тус тус тусган ажиллах, дараагийн шатны тайланг хорооны хуралдаанд танилцуулахыг төслийн зөвлөх, хариуцсан газар хэлтэст үүрэг болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2017-09-04

Бусад мэдээлэл

Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай
Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам батлагдлаа