Шинэчлэгдсэн: 2018/01/31


ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн телевиз сувгуудаас ирж буй дууны түвшинд хийсэн 2017 оны 1-12 дугаар сарын хэмжилт тохируулгын дүн мэдээ

Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсны дагуу "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага’ MNS 5592-2:2016 стандартыг шинэчлэн боловсруулж Стандарт хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2016.04.28-ний өдрийн хуралдааны 14 тоот тогтоолоор батлуулсан бөгөөд энэхүү стандартад тоон телевизийн студийн тоног төхөөрөмжид тавих шаардлага, төхөөрөмжийн оролт, гаралт дээрх дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг тогтоосон.

Энэ стандартыг дагаж мөрдөхийн тулд телевизүүд зориулалтын хэмжилтийн багажаар тодорхой графикийн дагуу техникийн хэмжилт хийх шаардлагатай ба үүнтэй холбоотойгоор “Телевизийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал” гарын авлагыг боловсруулж үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулах сургалтыг зохион байгуулсан болно.

Шинэчлэн баталсан стандарт болон нөхцөл шаардлагын заалтуудыг хэрхэн мөрдөж ажиллах, хэмжилт тохиргоог хийхэд бэлтгэх зүйлс, баримтлах зарчим, дарааллын талаар заавар зөвлөмжийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлсэн бөгөөд телевиз суваг болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь дээрх батлагдсан стандарт, нөхцөл шаардлагын дагуу зориулалтын хэмжүүрийн багаж, техник болон хариуцан ажиллах боловсон хүчнээр хангагдаж, тодорхой графикийн дагуу хэмжилт, тохиргоог тогтмол хийснээр өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшинг хэвийн хэмжээнд жигд байлгах нөхцөл бүрдэх юм.

Хэмжилт, тохиргоог телевиз, сувгуудаас дараах тест дохиог өгүүлж уг дохионы дууны түвшинг ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн хүлээн авах талд хэмжсэн. Үүнд:                                                                                            

 Тест дохионы үзүүлэлтүүд:                               

           - Дүрсийн сигнал нь 75 хувийн color bar

           - Дууны сигнал нь 1020Hz-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй.

MNS 5592-2:2016 "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага"-ын 12.9-д заагдсаны дагуу  EBU-R68 стандартын дагуу 0 dBFs хуваарийн заалттай РРМ индикаторын -18dBFS заалт нь тохируулгын стандарт түвшин болно.

Хэмжилтэнд ашигласан төхөөрөмж: WFM 5000, SDI monitor

Графикийг дэлгэц дүүрэн харах

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын төсөлд санал авч байна
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам батлагдлаа
Мониторингийн 2020 оны 7 дугаар сарын тайлан
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Журмын төсөлд санал авах тухай
МЭНДЧИЛГЭЭ