Шинэчлэгдсэн: 2016/12/12


Радио долгионы хяналтын төвийн дарга шалгаруулж авна


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо

Радио долгионы хяналтын төвийн дарга шалгаруулж авна.

Ажлын байр: Радио долгионы хяналтын төвийн дарга

Ажлын байрны үндсэн зорилт

§  Радио долгионы хяналтын төвийн өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу удирдан зохион байгуулах.

§  Төвийн инженер техникийн ажилчдын өдөр тутмын хэмжилт, шалгалтын ажлыг тухайн үеийн ажлын ачааллаас хамааруулан хуваарилаж, зохицуулах, хяналт тавих.

§  Суурин болон зөөврийн хяналтын станцын ажлын байранд хяналт хийх инженер техникийн ажилчдын хийх ажлын зорилго, даалгаварыг зохион байгуулаж чиглэл өгөх.

§  Радио төхөөрөмжийн баримт бичгийн боловсруулалтын ажилд оролцох, хэрэглэгчийн тоног төхөөрөмжтэй холбоотой тооцоо судалгаа хийх, бусад статистик мэдээ гаргах

 

Тавигдах шаардлага

§  Радио холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй

§  Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай

§  ОУЦХБ-н радио зохицуулалтын мэдлэгтэй байх

§  Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх,

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Тайлан мэдээ, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай

§  Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

§  Хоёр хувь зураг;

§  Гурван үеийн намтар;

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

§  Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 12 сарын 05 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан