Шинэчлэгдсэн: 2016/11/24


Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна


 Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо

Олон  нийттэй харилцах асуудал хариуцсан  мэргэжилтэн шалгаруулж авна.

Ажлын байр: Олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

§  ХХЗХ-ны үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийг олон нийтэд цаг тухайд нээлттэй таниулах, сурталчилах

§  ХХЗХ-ны мэдээ, сэтгүүл, мэдэгдэл, мэдээллийг боловсруулах, холбогдох чиглэлээр бусад компани, тусгай зөвшөөрөл эзэзмшигч, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах

§  Олон нийттэй харилцах асуудалтай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалт, хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах

Тавигдах шаардлага

§  Олон нийттэй харилцах, сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

§  Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай; /Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/

§  Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх,

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;

§  Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;

§  Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;

§  Багаар ажиллах чадвартай;

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материал

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

§  Хоёр хувь зураг;

§  Гурван үеийн намтар;

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

§  Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 12 сарын 05 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан