Шинэчлэгдсэн: 2016/09/27


Дараах ажлын байранд Хэлтсийн дарга шалгаруулж авна


Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд Хэлтсийн дарга шалгаруулж авна

Ажлын байр: Захиргааны удирдлагын хэлтсийн дарга

Ажлын байрны үндсэн зорилт:  

§  Стратеги төлөвлөлт, байгууллагын болон төр, төрийн захиргааны байгууллагын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах.

§  Хороог чавдарлаг боловсон хүчнээр хангах, хүний нөөц бүрдүүлэхэд чиглэсэн дунд болон богино хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх.

§  Хорооны дүрэм болон Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд салбарын бодлого зохицуулалтын баримтыг боловсруулах, хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж хуульд нийцүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.

§  Байгууллагын шйл ажиллааг хэвийн явуулахад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх

 

Тавигдах шаардлага:

§  Төрийн захиргаа бизнесийн улирдлага эсвэл МХХТ-ийн чиглэлийн бусад мэргэжилээр магистар болон түүнээс дээш зэрэг

§  Төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх

§  Эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

§  Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх

§  Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай

§  Газар, хэлтсийн болон байгууллагын, хувийн нууц хадгалах, манлайлах, багаар ажиллах чадвартай байх 

§  Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн өргөдөл

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 дугаар 10-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: www.crc.gov.mn

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан