Шинэчлэгдсэн: 2017/02/10


Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна


МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байр: ЖОЛООЧ

Ажлын байрны үндсэн зорилт

o    Байгууллагын захиргаа, аж ахуйн хэрэгцээнд автомашинаар саадгүй үйлчилж хорооны үйл ажиллагааг хэвийн явагдахад дэмжлэг үзүүлэх, хариуцсан автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, найдвартай ажиллагааг хангах

Тавигдах шаардлага

o    Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй

o    Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг байх, холбогдох хууль, дүрэм, журам, заавар, гэрээ, хэлцлийн талаар тэр дундаа хөдөлмөрийн эрх зүйн харилцааны талаар зохих мэдлэгтэй байх

o    Автомашин механикийн болон онолын, агрегатын тодорхой хэмжээний мэдлэг ба туршлагатай байх, техникийн анхан шатны засвар үйлчилгээг хийж чаддаг байх

o    Ажлын явц, үр дүнг удирдлагад байнга эргэж мэдээлдэг байх

o    Хувийн ашиг сонирхлыг хөөдөггүй байх, байгууллага гэсэн өөриймсөг сэтгэлтэй байх

o    Багаар болон ачаалалтай ажиллах чадвартай байх

o    Нууцыг хадгалж чадах, итгэл хүлээлгэж болох, үнэнч шударга байх

o    Харилцааны өндөр соёлтой байх

o    Хувийн соёл өндөртэй байх

o    Хувийн зохион байгуулалт сайтай байх

o    Цэвэрч, нямбай, хариуцлагатай

o    Ажлын ачаалал даах, хурдан шаламгай

Бүрдүүлэх материал

o    Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

o    Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

o    Хоёр хувь зураг

o    Гурван үеийн намтар

o    Ажилд орохыг хүссэн өргөдөл

o    Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

o    Жолооны үнэмлэхнйи хуулбар /нотариатиар баталгаажуулсан

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 02-р сарын 24-ний өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: ww.crc.gov.mn

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан