Шинэчлэгдсэн: 2017/06/20


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болов.  Энэхүү хорооны хуралдаанаар “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн тогтоох тухай; Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай (Улаанбаатар хотод хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох); Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай; тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хуралдаанаас нийт 7 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлийг гаргалаа.

Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.11 дэх хэсэг, Дэд бүтцийн сайдын 2003 оны 39 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоодог болно.  Энэ хүрээнд тус хорооны 2014 оны 13 дугаар тогтоол, 2015 оны 46 дугаар тогтоолоор зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоож, мөрдүүлж байсан юм.  Захиргааны ерөнхий хуульд салбарын хууль тогтоомж, дүрэм журмыг нийцүүлэх ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2017 оны А/42 тоот тушаалаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журмын дагуу “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ” тогтоох үндэслэлийг шинэчлэх шаардлага гарсан. Хуралдаанаар “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн тогтоох тухай саналыг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.11 дэх заалт болон “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот тогтоолыг гаргахаар шийдвэрлэж, энэхүү тогтоолын хавсралтаар “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан хорооны 2014 оны 13 тоот тогтоол, 2015 оны 46 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов. Тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ” нь нийт 3 зүйл, 3 хавсралттай бөгөөд зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхлэх үйлчилгээний тоо, төрөл, үйлчилгээний хамрах хүрээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээ эрхлэх бизнесийн орчин зэргийг харгалзан ялгавартай тогтоох боломжийг бүрдүүлсэн болно.

Тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас “Улаанбаатар хотод хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулах тухай асуудлыг боловсруулан танилцуулсан. Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 14.3 дах хэсэг, Радио долгионы тухай хуулийн 11.4 дэх хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хорооны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” 20 тоот тогтоолыг хэлэлцэн батлав. 

Хорооны даргын 2016 оны А/248 тоот тушаалаар байгуулагдсан 2016 оны жилийн эцсийн эд хөрөнгө тооллогын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус хуралдаанаар авч хэлэлцлээ. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, тус хорооны Дүрмийн 3.2.6 дах заалтыг тус тус үндэслэн хорооны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг баталсан болно.  Уг тогтоолын 3 хавсралтаар хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дууссан, хэрэгцээ хангахгүй болсон машин, тоног төхөөрөмжийг; тавилга, эд хогшлыг; программ хангамжийг тус тус үндсэн хөрөнгөөс хасч актлахаар шийдвэрлэж, холбогдох саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо. Тус хорооноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 2017 оны 6 сарын 12-ны өдрийн 02/814 албан тоотоор 2017 оны 21 тоот тогтоолыг хавсралтын хамт актлах саналаа шийдвэрлүүлэхээр хүргүүлэв.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлаар дараах тогтоолыг батлан шийдвэрлэв. Үүнд:

  • 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 22 тоот тогтоолын хавсралтаар нийт 17 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23 тоот тогтоолын хавсралтаар 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулсан;
  • 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 24 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 25 тоот тогтоолын хавсралтаар нийт 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Хуралдаанд тус хорооны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/17 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс удирдамжийн дагуу хийсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн санал, дүгнэлт болон “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон Монгол Улс, Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаар танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг танилцуулав. Хуралдаанаас “Зарим тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай” хуралдааны тэмдэглэлийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8.1, 8.12, 12.7 заалтыг тус тус үндэслэн гаргаж, Улаанбаатар хот, Монгол Улсад хамрах хүрээний кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч үйл ажиллагаа явуулаагүй, эхлүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалтын хүсэлтийг тус хороонд албан ёсоор ирүүлээгүй нэр бүхий 3 хуулийн этгээдийн (Молор трейд ХХК, Кэй Си Би Эн ХХК, Маст технологи ХХК) тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жил
Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУГАЦААНД РАДИО, ТЕЛЕВИЗ БОЛОН ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМУУДЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Судалгаа
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны нэгдүгээр улиралд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
Мониторингийн 2021 оны 1 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 12 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
Дэлхийн радиогийн өдөр-2021-ийг "Шинэ дэлхий-Шинэ радио" уриан дор зохион байгуулна