Шинэчлэгдсэн: 2017/01/16


Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна


Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр:  Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын ахлах мэргэжилтэн бөгөөд радио давтамжийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  • Харилцаа холбооны салбарын бодлоготой уялдуулан радио давтамжийн зохицуулалт, хуваарилалтын талаарх саналуудыг боловсруулах
  • Радио давтамжийн ашиглалтын талаарх хууль, эрх зүйн үндэслэл, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулах, давтамж хувиарлалтын талаар дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулах
  • Олон улсын болон үндэсний хэмжээнд техник технологийн шинэчлэлт хийх төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулах

Тавигдах ерөнхий шаардлага

§  Утасгүй холбоогоор магистар түүнээс дээш зэрэгтэй

§  Мэргэшсэн инженер, зөвлөх инженер байвал давуу тал болно

§  Харилцаа холбооны салбарт 5-аас доошгүй үүнээс радио холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан

§  Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй

§  Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг өндөр түвшинд эзэмшсэн байх

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Асуудлыг танилцуулах, мэргэжлийн зүгээс тодорхой заавар зөвлөгөө өгөх хэл ярианы болон бичгийн өндөр соёлтой байх.

§  Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг

§  Багаар ажиллах чадвартай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн гар өргөдөл

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 01 сарын 30-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: ww.crc.gov.mn

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан