Олон улсын төлөвлөлт


ОУЦХБ-ын Радио холбооны салбар  (ITU-R) нь олон улсын радио давтамжийн спектрийн хуваарилалт, менежмент болон сансрын холбооны хиймэл дагуулын тойрог замыг суурин холбоо, хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, сансар судлал, онц байдлын холбоо, цаг уур орчны судалгаа зэрэгт үр ашигтай хуваарилах, зохицуулалт хийх гол үүргүүдийг гүйцэтгэдэг.

            Эдгээр үүргүүдийн хүрээнд олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио холбооны сектроос газрын холбооны систем, огторгуйн тойрог зам, газрын станцуудын байрлалын нарийвчилсан бүртгэлийг хийж нэгдсэн өгөгдлийн санд оруулах програм хангамжид суурилсан цогц системийг ажиллуулдаг. (Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл-MIRF)  Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл нь:

  • Олон улсын нэгдсэн өгөгдлийн баазад бүртгэгдсэн болон бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн мэдээллүүдийг гишүүн орнуудад зарлан нийтлэх
  • Гишүүн орнуудаас ирүүлж байгаа тухайн улсын радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн мэдээллүүдийг олон улсын радио холбооны дүрэм, журамд нийцүүлсэн бүртгэлийн дарааллуудын дагуу хадгалах зорилтуудыг тус тус хэрэгжүүлнэ.

Дэлхийн радио холбооны их хурал (WRC) нь 3-4 жил тутамд нэг удаа зохион байгууллагддаг ОУЦХБ-Р ийн дээд уулзалт юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар олон улсад радио давтамжийн зохицуулалт, сансрын уудмыг харилцаа холбооны зорилгоор ашиглах үйл явцад гарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, мөн техник технологийн хөгжлийг даган  олон улсын радиогийн дүрэмд (RR) өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцдэг. 

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга