Монгол Улсын Үндэсний Радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг үзэх
Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хуваалалтын зураг нь ХХМТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/59 дугаарын хавсралтаар батлагдсан хуваарилалтын хүснэгтийг нэгтгэсэн зураглал бөгөөд олон нийтэд ашиглахад хялбаршуулах зорилготой.
Монгол Улсын үндэсний радио давтамжийн хуваарилалтын зураг үзэх
Радио давтамжийн зурвасын төлөвлөлтийг хийхдээ радио давтамжийн зурвас ашиглалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, радио давтамжийн нөөцийг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэх, шудрага хуваарилах үндсэн зарчмыг баримтладаг. Энэхүү журам нь ХХМТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/58 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан бөгөөд Монгол Улсын үндэсний радио давтамжийн зурвасыг төлөвлөх, хуваарилах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.
“Радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, хуваарилах журам”-ыг үзэх
Радио давтамжийг үр ашигтай, харилцан нөлөөлөлгүй оновчтой хуваарилахыг тул Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хүснэгтэд тодорхойлогдсон радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглагч байгууллага болон иргэдийн радио давтамжийн ашиглалт, техник тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг бүртгэх, бүртгэлийн нэгдсэн мэдээллийг хадгалах, хамгаалах, шинэчлэх, ашиглах, мэдээлэх шаардлага тулгардаг. Энэхүү харилцааг зохицуулах зорилгоор ХХМТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн/58 дугаар тушаалыг нэгдүгээр хавсралтаар уг журмыг баталсан байна.
“Радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бүртгэл хөтлөх журам”-ыг үзэх
Радио давтамжийн хуваарилалтын дунд хугацааны төлөвлөлт 2018-2023 он