ОУЦХБ-ын бүсийн хуваарилалт


ОУЦХБ-ын радио давтамжийн хуваарилалтын бүсүүд:

1-р бүс: 1-р бүс нь Зүүнээс А зурвас хүртэл, Баруунаас В зурвас хүртэл орон зайг хамрана. Уг хязгааруудын дунд орших Исламын Бүгд Найрамдах Иран Улсын газар нутаг орохгүй бөгөөд Армен, Азербайжан, ОХУ, Гүрж, Казахстан, Монгол, Тажикстан, Туркменистан, Турк, Украйны газар нутаг бүхэлдээ, А-аас С зурвасын дунд орших ОХУ-ын хойд хэсгийн газар нутаг орно.

2-р бүс: 2-р бүс нь Зүүнээс В зурвас хүртэл, Баруунаас С зурвас хүртэл орон зайг хамрана.

3-р бүс: 3-р бүс нь Зүүнээс С зурвас хүртэл, Баруунаас А зурвас хүртэл орон зайг хамрана. Армен, Азербайжан, ОХУ, Гүрж, Казахстан, Монгол, Узбекстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Турк, Украйны газар нутаг болон ОХУ-ын хойд хэсгийн газар нутаг орохгүй. Эдгээр хязгаарлалтаас гадна Исламын Бүгд Найрамдах Иран Улсын газар нутгийн зарим хэсэг багтана.

А, В, С зурвасуудыг дараах байдлаар тодорхойлно.

А зурвас:        А зурвас нь хойд зүгт 40 хэмтэй зэрэгцээ Гринвичийн зүүн зүгт уртрагийн 40 хэмийн дагуу Умард туйлаас, Умард тропикийн буюу зүүн зүгт уртрагийн 60 хэмд Их цагирагийн нумын солбицол дагуу, тэндээс зүүн зүгт уртрагийн 60 хэмийн дагуу Өмнөд туйл хүртэл тогтоно.

В зурвас:        В зурвас нь хойд зүгт 72 хэмтэй зэрэгцээ Гринвичийн Баруун зүгт уртрагийн 10 хэмийн дагуу Умард туйлаас,  Хойд зүгийн 40 хэмтэй зэрэгцээ Баруун зүгийн уртрагийн 50 хэмд Их цагирагийн нумын солбицол, тэндээс Өмнө зүгийн 10 хэмтэй зэрэгцээ бөгөөд Баруун зүгийн уртрагийн 20 хэмд Их цагирагийн нумын солбицол, тэндээс Өмнө зүгийн 10 хэмтэй зэрэгцээ бөгөөд Баруун зүгийн уртрагийн 20 хэмд Их цагирагийн нумын солбицол, тэндээс Баруун зүгийн уртрагийн 20 хэмийн дагуу Өмнөд туйл хүртэл тогтоно.

С зурвас:        С зурвас нь Берин Стрэйт дэх олон улсын хил дээрх Умард зүгийн 65 хэм 30 минуттай зэрэгцээ Их цагирагийн нумын солбицолын дагуу Умард туйлаас, Хойд зүгийн 50 хэмтэй зэрэгцээ бөгөөд Гринвичийн Зүүн зүгт уртрагийн 165 хэмийн солбицол хүртэлх Их цагирагийн нум, Хойд зүгийн 10 хэмтэй зэрэгцээ Баруун зүгт уртрагийн 170 хэмийн солбицол хүртэлх Их цагирагийн нум, Хойд зүгийн 10 хэмтэй зэрэгцээ Баруун зүгт уртрагийн 120 хэмийн солбицол, Баруун зүгт уртрагийн 120 хэмийн дагуу Өмнөд туйл хүртэл тогтоно.

Бусад мэдээлэл

Цахим худалдаа хийхэд анхаарах зөвлөгөө
Ази, Номхон далайн бүс нутгийн шуудангийн салбарыг тахал өвчнөөс ангижрахад туслах ДШХ-ны шинэ санаачилга
САНАЛ АВАХ ТУХАЙ
1921 оны 07 сарын 19-ний энэ өдөр орчин цагийн Харилцаа холбооны салбарын анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагджээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний хагас жилийн тайлан
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт
Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
Телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан тайлан
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл