Тоон контентийн хуулийн заалт


Тоон контентийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр бүлэгт контентийг бүтээж, түгээхэд Монгол улсын холбогдох хуулиуд болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг (УИХ-ын 2010 оны 48-р тогтоол) мөрдлөг болгохыг нийт зохицуулалтад хамаарч буй үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгосон.

Холбогдох хуулиуд Холбогдох заалтууд Заалтуудын ерөнхий агуулга
1 Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль 12.1, 12.2, 20.1, 21.1, 22.1, 25.1 Зохиогч, уран бүтээлч, фонограм бүтээгч, радио, телевизийн байгууллага нь өөрийн бүтээлийг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй тухай
2 Зар сурталчилгааны тухай хууль 6.5.5, 6.5.7, 6.5.8, 7-р зүйл, 13.4, 13.6, 13.8, 14-р зүйл, 16-р зүйл, 17.2 Зар сурталчилгаа бүтээх түгээхэд хориглох ерөнхий заалтууд, Хууль бус зар сурталчилгаа болон Эрүүл мэнд, Байгаль орчны салбар, Хүүхдийн эрх, Банк, санхүү, хөрөнгө оруулалтын сан, даатгалын үйл ажиллагаа, үнэт цаастай холбоотой хориглох зар сурталчилгааны тухай
3 Их хурлын сонгуулийн тухай хууль 37.15.4 Улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглох тухай
4 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 13 дугаар зүйлийн 1.6 6  дугаар  зүйлийн  5 Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд өөрөө хүсээгүй бол хүүхдийг сурталчилгаанд ашиглахыг хориглох, Хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх
5 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 11.4 Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглох
6 Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль 5.1, 5.2 Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлах, эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг 18 насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглох 
7 Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 9.2 Согтууруулах ундаа сурталчлахыг хориглох тухай заалтууд
8 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 13.1.2 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерийн сүлжээг ашиглан сурталчлахыг хориглох
9 Эрүүгийн хууль 123, 86, 1783, 179, 144  Үндэсний эв нэгдлийг бусниулах, Шашны харгис үзэл номлол  сурталчлах, тараах, Терроризмыг сурталчлах, Нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон бол эрүүгийн хариуцлага хүлээх тухай
10 Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 3.6.1.2 Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглох тухай

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай