Шинэчлэгдсэн: 2017/01/11


Улаанбаатар хотын хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд хийсэн суурин хяналтын товч мэдээ


Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 32 ФМ аж ахуйн нэгжид 2016 оны 12 дугаар сарын 01-28-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 4 ФМ радио давтамжийн хазайлттай  /Deviation/, 28 ФМ радио хэвийн ажиллаж байна.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц гэсэн шаардлагад нийцсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн байв. Үүнд:

- ФМ 88.8, ФМ 89.7, ФМ 90.5, ФМ 91.1, ФМ  91.7, ФМ 92.5, ФМ 95.1, ФМ 95.7, ФМ 96.3, ФМ 96.9, ФМ 97.5;

- ФМ 98.1, ФМ 98.5, ФМ 98.9, ФМ 99.7, ФМ 100.1, ФМ 100.9, ФМ 101.7, ФМ 102.1, ФМ 102.5, ФМ 103.1;

- ФМ 103.6, ФМ 104.5, ФМ 105.5, ФМ 106.0, ФМ 106.6, ФМ 107.0, ФМ 107.5;

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад шаардлагад нийцээгүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  1. “Смарт коммуникэйшн” ХХК-ийн Тойм радио ФМ 92.1;
  2. “Нью Медиа” ХХК-ийн Инээмсэглэл радио ФМ 99.3;
  3. “НС Холбоо” ХХК-ийн Миний Монгол радио ФМ 100.5;
  4.  “Ви Өү Эм” ХХК-ийн Монголын дуу хоолой радио ФМ 104.0;

Тайлант хугацаанд хийгдсэн 30190 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.

ФМ радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

Хэрхэн тохиргоо хийх заавар зөвлөгөөг Харилцаа холбооны зохицуулах хорооны  Радио давтамж, зохицуулалт хяналтын газар, Радио долгион хяналтын төвийн  30 42 57 дугаарын утсаар суурин хяналтын инженертэй холбогдож авна уу.

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай