Веб сайт


Веб сайтаар хууль зөрчсөн контент түгээхгүй байх, олон нийтийг сэтгэгдэл бичихэд ёс зүйтэй, хариуцлагатай байлгах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлан хэрэгжүүлж байна. Нөхцөл шаардлагын  зарим заалтуудаас дурдвал:

Нөхцөл шаардлагын дагуу вэб сайтууд нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  1. Хуулиар бүтээж, түгээх, сурталчилахыг хориглосон контентыг вэб сайтдаа байршуулахгүй байна.
  1. Төрийн байгууллага болон аж ахуй нэгж байгууллагын танилцуулга, өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэдэг веб сайтууд нь уг нөхцөл шаардлагад хамаарахгүй.
  2. Мэдээ мэдээллийн вэбсайт нь бусад вэбсайт руу холбоос хийж харуулахыг дараах тохиолдолд  хориглоно. Үүнд:
    • Мэдээлэл нь хууль зөрчсөн, хууль бус материалыг тараах түгээх зорилготой бол
    • Зохиогчийн эрхийг зөрчсөн болон зөрчихөд хүргэсэн бол
    • Хууль  зөрчсөн мэдээлэл агуулаагүй ч гэсэн хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бол
    • Фрейм-ийг зөвхөн өөрийн веб сайтыг оновчтой зохион байгуулахын тулд ашиглаж болох бөгөөд харин бусдын контентийг шууд байрлуулахыг
  3. Домэйн нэр авсан байгууллагын “WHOIS” мэдээллийн сангийн бүртгэлд вэбсайт эзэмшигчийн талаарх мэдээллээ үнэн зөв,  дэлгэрэнгүй оруулна.

Нөхцөл шаардлагын дагуу вэб сайтууд нь олон нийт сэтгэгдэл (comment) үлдээх хэсэгтэй бол дараах шаардлагуудыг хэрэгжүүлнэ.

  1. Хэрэгллэгч аль нэг өөр хэрэглэгчийн үүсгэсэн контентыг хууль бус, нийтийн ёс зүйд сөрөг нөлөөтэй гэж үзвэл саналаа илэрхийлэх, саналын тооноос хамааран тухайн контентыг арилгах боломжийг бүрдүүлэх
  2. Хэрэглэгчийн интернэт хаягийг (IP address) бүтнээр нь хэрэглэгчийн үүсгэсэн контентын дээр нийтэд харагдахуйц байрлуулах.
  3. Сайт нь сэтгэгдэлтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авснаас 24 хүртэлх цагийн дотор, хойшлуулшгүй нөхцөл нэн даруй шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.
  4. Тухайн сэтгэгдэлтэй холбоотой үүсэх логийг багадаа 6 сар хадгална.

Веб сайт бүртгэлийн маягт эндээс үзнэ үү

 

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт