Шинэчлэгдсэн: 2016/09/13


Дэд бүтэц, харилцаа холбооны өртөг, үнэ тарифын сургалтад оролцов


Тайланд Улсын Бангкок хотноо Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага болон Тайланд Улсын Зохицуулах байгууллагууд хамтран “Дэд бүтэц, суурин болон үүрэн холбооны өртөг, үнэ тариф” сургалтыг 2016 оны 8 дугаар сарын 15-нээс 19-ний өдрүүдэд зохион байгуулав.

Уг сургалтад нийт 18 орны 60 гаруй мэргэжилтнүүд оролцсон “Quad play” сургалт боллоо. Монгол Улсаас уг сургалтад Харилцаа холбооны зохицуулах хорооны болон Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-иудын мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтыг ОУЦХБ-ын мэргэжилтэн Давид Рожерс болон Ашиш Нараян нар удирдан явуулсан бөгөөд сургалтын төгсгөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтнүүд болон үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл ОУЦХБ-ын хөтөлбөрийн захирал Кармен Прадотой уулзалдаж Монгол Улстай хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөрт хамрагдах талаар санал солилцов.

Дэд бүтэц, суурин болон үүрэн холбооны өртөг, үнэ тарифын чиглэлээр зохион байгуулагдсан сургалт нь дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:

  1. Нэгдэн нийлэлт. Цаашдын хандлага, асуудлууд болон боломжууд
  2. Үнэ тарифын зохицуулалт болон өртгийн стандартууд
  3. Сүлжээний өртгийн моделиуд
  4. Цахилгаан холбооны оператор компаниудын цаашдын стратеги
  5. Сүлжээний компаниудын харилцан холболтын цаашдын чиг хандлагууд
  6. Капиталын жигнэсэн дундаж өртөг
  7. Үүрэн холбооны операторуудын өртгийн тооцоолол

Сургалт нь семинар, дадлага ажил, ярилцлага гэсэн бүтэцтэй явагдсан бөгөөд оролцогч бүр сургалтуудад бүрэн хамрагдаж 4 удаагийн шалгалт өгсөн бөгөөд удахгүй ОУЦХБ-аас мэргэшлийн сертификат олгох юм.

Илтгэлүүд:

ITU_Sofrecom_QuadPlay_Strategic Decision Making_V3.0

Convergence in Practice - Trends, Issues  Challenges

NTC Broadband v1

NGA cost model

Broadband price negotiation

Prices  Costs with solutions

Trends in NGANGN regulation

NGN cost model

WACC

Mobile cost model

Quadplay impacts on submarine cable costs

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт