Шинэчлэгдсэн: 2016/09/01


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Уг хорооны хуралдаанаар 7 асуудлыг авч хэлэлцээд, хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэсэн.  

Зохицуулах хороо нь Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газартай хамтран ажиллаж, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын байгууллагаар итгэмжлэгдэн баталгаажуулалтын гарын авлага, холбогдох баримт  бичгийг батлан баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.  Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (Pacific Accreditation Cooperation-PAC)-ын ижил түвшний үнэлгээнд Монгол Улс бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын төрлөөр 2016 оны 08 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд хамрагдахтай холбогдуулан Стандартчилал, хэмжилзүйн газартай хамтран уулзалт хэлэлцүүлэг, сургалт семинар зохион байгуулах, Харилцаа холбооны зохицуулах хороог бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагаар давтан итгэмжлүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, итгэмжлэлийн хүсэлт, өргөдлийг хүргүүлэх, хавсаргасан баримт бичигт Стандартчилал, хэмжилзүйн газрын мэргэжилтэн, шинжээчдийн өгсөн заавар зөвлөмжийг тусгах, шинээр батлагдсан үндэсний стандарт болон норматив баримт бичгүүдэд заасан шинэчлэлт өөрчлөлтийг оруулах шаардлага гарсан болно. Энэхүү арга хэмжээний хүрээнд холбогдох баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, нийцүүлэх асуудлыг боловсруулан тус хуралдаанаар хэлэлцүүлэв.  Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.3, тус хорооны Дүрмийн 2.1.4, 5.4.3, 5.4.9 дах заалтыг тус тус үндэслэн тус хорооны 2014 оны 19 тоот тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан “Чанарын гарын авлага” /6-300-1.12/, Тавдугаар хавсралтаар баталсан  “Баталгаажуулалтад хамруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ангилал хамрах хүрээ, мөрдөх стандарт, БТКУС”-д 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 46 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 19 тоот тогтоолын Хоёрдугаар хавсралтаар баталсан “Баталгаажуулалтад хамруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ангилал хамрах хүрээ, мөрдөх стандарт, БТКУС”-ыг хүчингүй болгов. Түүнчлэн тус хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 47 тоот тогтоолыг Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.3, тус хорооны Дүрмийн 2.1.4, 5.4.3, 5.4.9 дах заалтыг тус тус үндэслэн баталж, тогтоолын хавсралтаар хорооны 2015 оны 10 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ” нэрийг “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын схем, төлбөрийн хэмжээ” болгон өөрчилж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулан шийдвэрлэсэн. Дэээрх нэмэлт өөрчлөлтийг баталснаар ХХЗХ-ны харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагаа, мөрдөж буй гарын авлага, холбогдох баримт  бичгийг техник технологийн шинэ ололт, 2014 оноос хойш батлагдсан журам, үндэсний болон олон улсын стандарт (MNS, ISO/IEC), Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын нөхцөл, шаардлага зэрэгтэй нийцүүлэн баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохицуулах хорооны 2016 оны 39 тоот тогтоолоор “Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг  тогтоолыг хэрэгжүүлэхээр тус хорооноос СШ/ӨЗӨХИ/2016/1 сонгон шалгаруулалтыг 2016 оны 7 дугаар сард  зарласан болно.  Уг сонгон шалгаруулалтын Үнэлгээний ажлын хэсгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн санал, дүгнэлтийг тус хорооны хуралдаанаар хэлэлцээд, хорооноос зарласан “Улаанбаатар хотод өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-нд ЭнБиСи ХХК-ийг шалгарсанд тооцсон “Сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолыг Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.2, 14.3, “Радио долгионы тухай” хуулийн 11.4, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 7.4, тус хорооны Дүрмийн 1.1 дах заалтыг тус тус үндэслэн батлав. Сонгон шалгаруулалтад шалгарсан компанид холбогдох тусгай зөвшөөрлийг олгож, гэрээг байгуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга-д үүрэг болголоо.

Хорооны 2015 оны 38 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан  “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Уг журамд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нарын төлбөрийг жилээр нэхэмжлэх, тооцоолох хугацааны тов, зөвшөөрлийн үйлчилгээний хөлсний хэмжээний өөрчлөлтийг тооцох, цахим тоцооллын аргачлалыг боловсронгуй болгох талаар албадын санал, Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлэх уг журамд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын“Харилцаа холбооны тухай” хуулийн 8.10 дах заалт, тус хорооны Дүрмийн 2.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 49 тоот тогтоолын хавсралтаар тус хорооны 2015 оны 38 тоот тогтоолын хавсралт “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Тогтоолыг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч нарт сурталчилахад тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж,   энэхүү журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн болно. Түүнчлэн дээрх журамд нэмэлт өөрчлөлтийг оруулсантай холбогдуулан тус хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот тогтоолыг хавсралтаар хорооны 2014 оны 59 тоот тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн бүртгэл, төлбөрийг цахим тооцооллоор нэхэмжлэх аргачлал”-д хавсралтын дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Тусгай зөвшөөрлийн бүртгэл төлбөр тооцооны програмыг нэвтрүүлсэн, аргачлалд нэмэлт өөрчлөлт оруулж боловсронгуй болгосноор бүртгэлээр тавих хяналт сайжирч улмаар өмнө нь бүртгэгдээгүй байсан тусгай зөвшөөрөл, тэдгээрийн орлогыг нөхөн тооцож бүртгэлд тусгах үйл ажиллагаа улам боловсронгуй болох нөхцлийг бүрдүүлж байна.         

Тус зохицуулах хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай”  2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 51 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтуудыг дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 11 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3,  Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

Тус хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.10 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны бүтцийн нэгжийн нэрийн өөрчлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулгыг хийсэн болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт