Радио давтамжийн харилцан нөлөөлөл

Радио давтамжийн нөлөөөлөл (радио давтамжийн интерференц буюу RFI гэж нэрлэдэг) гэдэг нь цахилгаан соронзон индукц, эсвэл гадаад эх үүсвэрээс ялгарсан цахилгаан соронзон цацрагийн аль нэг нь радио долгион ашигладаг тоног төхөөрөмжид (телевизор, ФМ радио хүлээн авагч, гар утас болон харилцаа холбооны тоног төхөөрөмж гэх мэт) нөлөөлөх саад юм. Уг саад нь радио тоног төхөөрөмжид ирэх мэдээллийг тасалдуулах, хаалт болох, эсвэл доройтуулах буюу тухайн хүлээн авах тоног төхөөрөмжийн идэвхитэй үйл ажиллагааг хязгаарладаг нөлөө юм. Энэ нөлөө нь мэдээлэл агуулсан өгөгдлийн бага алдагдлаас нийт өгөгдлиййн алдагдал хүртэл үйлчилж болно. Нөлөөллийн эх үүсвэр нь цахилгаан гүйдлийн шилжилтийн огцом өөрчлөлттэй цахилгаан төхөөрөмж эсвэл байгалийн хүчин зүйлс болох нар болон аянга цахилгаан гэх мэт ямарч зүйл байж болно.

Радио давтамжийн нөлөөлөл нь цахим дайны хэлбэрээр санаатайгаар, эсвэл санаандгүй хэлбэрээр илэрсэн алдаатай цацаргалтын улмаас тохиолдож болно. Жишээ нь интермодуляцийн үзэгдэл гэх мэт. Радио давтамжийн нөлөөлөл нь ихэвчлэн хот суурин газарт ФМ радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, үүрэн холбоо, гар утасны хүлээн авалтад болон мэргэжлийн зориулалттай харилцаа холбооны станцуудад ч нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүд нь (интернэтийн утасгүй роүтер, гэрийн нөхцөлд ашиглагддаг утасгүй телефон аппарат, машиний MP тоглуулагч, бусад төрлийн утасгүй болон bluetooth холболттой гэр ахуйн төхөөрөмж гэх мэт) харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдэд нөлөөлөл үзүүлхээс гадна өөр хоорондоо нөлөөлөл үзүүлдэг байна.

Радио долгионы харилцан нөлөөллийн талаар ирүүлсэн хүсэлт, гомдол шийдвэрлэлтийн байдал 2015.10
Радио долгион хяналтын төвийн 2015 оны хяналт, шалгалт 2015.10
Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 1, 2, 3 дугаар улирлын суурин хяналтын товч мэдээ 2015.10
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хийсэн хэмжилт, шалгалтын тайлан 2015.09
Монгол улсын үүрэн холбооны чанарын хэмжилт, шалгалтыг тогтмол хийдэг боллоо 2015.09
Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хүлээн авагчид тохиолдох асуудлуудын талаар хэрэглэгчдэд өгөх зөвлөгөө. 2015.09
Үүрэн холбооны 3G сүлжээний чанарт DECT 6.0 технологийн утасгүй телефон аппарат сөргөөр нөлөөлж байна. 2015.06
Радио долгионы харилцан нөлөөллийн талаар 2012-2013 онд ирүүлсэн гомдол, шийдвэрлэлтийн байдал  
Радио давтамжийн харилцан нөлөөллийн бүртгэлийн хуудас энд дарж татаж авна уу  

 

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын төсөлд санал авч байна
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам батлагдлаа
Мониторингийн 2020 оны 7 дугаар сарын тайлан
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Журмын төсөлд санал авах тухай
МЭНДЧИЛГЭЭ