Шинэчлэгдсэн: 2016/06/21


Филипин Улсын нийслэл Манил хотноо Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа


Олон Улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ-ITU)-ын "Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн форум-2016" (ITU Regional Development Forum for Asia-Pacific Region-ITU RDF2016), “Хөгжлийн стратегийн чуулга уулзалт” (Innovative Strategies for Development Summit-ISDS)2016 оны 06 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Филипин Улсын нийслэл Манил хотноо зохион байгуулагдав. Монгол Улсыг төлөөлж, тус хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандах оролцлоо.  Тус чуулга уулзалтын 3 нэгдсэн болон 9 салбар хуралдаанд Ази, номхон далайн бүсийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн тусгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн ба ОУЦХБ-ын “Ази, Номхон далайн бүсийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн санаачлага: 2016-2018 он" хөтөлбөрийн богино, урт хугацааны зорилт, хэрэгжүүлэх төслийн агуулгыг хэлэлцэн тодорхойлоход оролцож, саналаа нэгдсэн хуралдааны үеэр танилцуулсан. ХХЗХ-ны төлөөлөл тус форумын 2 дах өдрийн “Бодлого ба зохицуулалт” сэдэвт 7 дугаар салбар (Session-7: Policy and Regulation) хуралдаанд Монгол Улсын салбарын зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж, тавьсан асуултад хариулав.

Ази, Номхон далайн бүсийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого боловсруулагч, зохицуулах байгууллагын чиг үүргийг шинэ орчинд нийцүүлэх, нийгэм-эдийн засгийн хөгжлийн түншлэгч болгох, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх үеийн  зохицуулалтын асуудлууд зэрэг хэлэлцүүлэгт оролцож, зохицуулалтын арга барил, механизмыг уян хатан болгох хэрэгтэй байгаа, Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлсэн ба хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, ОХУ-Монгол-БНХАУ-ын 3 талын хамтын ажиллагааны талаар мэдээллийг танилцуулсан.

Улс орны хөгжлийн болон салбарын хөгжлийн бодлого боловсруулахад Засгийн газар, бодлого боловсруулагч, зохицуулах байгууллагын үүргийг тодорхой болгох, бодлого боловсруулахад бүх оролцогч талын оролцоог хангах, МХХТ-ийн улс орны нийгэм, эдийн засаг, хүний хөгжил, боловсрол,эрүүл мэндийн салбарт үзүүлэх нөлөөлөл, эерэг үр дүнг дээшлүүлэхэд ашиглах, ОУЦХБ болон бусад олон улсын байгууллагын хамтарсан хөтөлбөрийн үйл ажиллагааг цаашид уялдуулах, зохицуулалтын чиглэлээр саналаа нэгтгэх, харилцан мэдээлэл солилцох тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллахаар тогтов. Түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн чиг хандлагууд, инновацид суурилсан зохицуулалтыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих хэрэгсэл болгох, босоо тогтолцоо бүхий бодлого, зохицуулалтын арга ашиглах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, төрийн үйлчилгээг хүргэх, Засгийн газрын үр дүнтэй үйл ажиллагааг дэмжих, иргэдийн оролцоог хангахад МХХТ-ийн ололтыг өргөн ашиглах, бодлого зохицуулалтын шинэ орчинд нөлөөлөх асуудлууд, эко тоон тогтолцоог бүрдүүлэх асуудлаар гишүүн улс, орнууд хамтран ажиллахыг зөвлөмж болголоо.

ОУЦХБ-ын Хөгжлийн товчооны дарга Саноу (ITU-BDT), Ази Номхон далайн бүсийн (ITU-ASP) захирал Коровиуки, Зүүн Азийн бүсийн ахлах зөвлөх Аврора, Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ийн Мэдээлэл, холбооны хэлтсийн дарга Окуда, Дэлхийн банкны Сингапур улс дах салбарын мэдээлэл холбооны ахлах мэргэжилтэн Наташа Бесчхорнер, Азийн хөгжлийн банк, Ази номхон далайн мэдээллийн сүлжээний төв (APNIC), БНСУ, БНХАУ, Япон, Зүүн Тимор улс төлөөлөгчидтэй уулзаж, мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн чиг хандлагууд, бүс нутгийн хөгжил, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар саналаа солилцов. 

(форумд тавигдсан илтгэл, илтгэгч нарын намтар зэрэг мэдээллийг татаж авах : http://www.itu.int/en/ITU-D/Regional-Presence/AsiaPacific/Pages/Events/2016/May-RDF2016/home.aspx )

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт