Шинэчлэгдсэн: 2016/08/04


Мэргэжилтэн шалгаруулж авна.


МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дараахь ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.

Ажлын байр:  Гэрээ, эрх зүйн мэргэжилтэн

Тавигдах шаардлага

  • Хуулийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байрны үндсэн зорилт

  • Холбогдох хууль зүйн баримт бичгийн төсөл боловсруулах. Салбарын болон хорооны зохицуулалтын болон бусад баримт бичгийн боловсруулалтанд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
  • Байгууллагын болон холбогдох хууль, тогтоомжийн биелэлтийг хангах, тушаал шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих
  • Байгууллагаас бусад байгууллага, аж  ахуйн нэгж, иргэдтэй байгуулах гэрээний хууль зүйн үндэслэлийг хянаж, санал дүгнэлт гаргах, гэрээ байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 08 сарын 01 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

                                                   Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:                                        304 257

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn

 

Бусад мэдээлэл

Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо