Шинэчлэгдсэн: 2016/06/22


Мэргэжилтэн шалгаруулж авна


МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дараахь ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна.

Ажлын байр:  ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Ажлын байрны үндсэн зорилт

  • Тусгай зөвшөөрлийн үйлчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох асуудлаар баримт бичиг хүлээн авах, холбогдох албадуудаар үнэлгээ хийх үйл явцад хяналт тавих,  хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх
  • Тусгай зөвшөөрлийн үйлчилгээтэй холбоотой хорооны хуралдааны тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх, тусгай мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах болон  удирдлага, алба, мэргэжилтнүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаархи мэдээллээр хангах

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл, харилцаа холбооны инженер, эрх зүй, бизнесийн удирдлагын  мэргэжилтэй байх/ аль нэг нь байж болно
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Салбарын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан
  • Салбарын хууль дүрмийн мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
  • Компьютер хэрэглээний программууд болон интернэтийн орчинд ажиллах чадварыг эзэмшсэн   
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 06 сарын 03 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:                                        304 257

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn

Онлайн анкет бөглөх

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан