Шинэчлэгдсэн: 2016/03/15


“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ” сэдэвтэй семинар болж өндөрлөлөө

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Оюуны өмчийн газартай хамтран  "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зохиогчийн эрхийн зохицуулалтын асуудал" сэдэвт семинар зохион байгуулж өндөрлөлөө.

Тус семинарт оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэг дор цугларан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд оюуны өмчийн асуудлаар тулгарч байгаа бэрхшээл, асуудлаа хэлэлцэх, харилцан санал солилцох бололцоог олголоо. Тухайлбал Оюуны өмчийн газрын дарга, холбогдох мэргэжилтэнгүүд, CISAC, Ази номхон далайн бүсийн хорооны дэд дарга, MOSCAP Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”, MCPP Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв хамтын удирдлагын байгууллагууд болон өргөн нэвтрүүлгийн бүх үйлчилгээ эрхлэгчид болох (телевиз, суваг, радио, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид) нийт 110 гаруй оролцогчид өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд оюуны өмчийн асуудлаар тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцэн, харилцан санал солилцсон юм.

Тус семинарт “CISAC” Ази номхон далайн бүсийн хорооны дэд  дарга ноён Satoshi Watanabe урилгаар оролцож “Телевиз, радиогийн зохиогчийн эрхийн лиценз олгох тухай CISAC-ийн гишүүн орнуудын туршлага, JASRAC-ийн жишээ”  илтгэл тавьж оролцов.

Семинарын үеэр “Телевиз, суваг, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч буй оюуны өмчийн асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд”, “ФМ радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч буй оюуны өмчийн асуудал, зөвлөх үйлчилгээний байгууллагын оюуны өмчийн асуудал” сэдвээр Медиа Порт телевизүүдийн консорциум,   Орон нутгийн телевизүүдийн холбоо, Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо,  GСM consulting компаниас илтгэл, танилцуулга тавьж, оюуны өмчийн асуудлаар тус тусын асуудлыг танилцуулж хэлэлцүүлэгт оролцлоо.

Түүнчлэн Максима Медиа ХХК-с “Телевизийн контентийн судалгаа”  сэдвээр маш сонирхолтой илтгэл, тухайлбал телевизийн салбар дахь оюуны өмчийн байдал, цаашдын хандлага, оюуны өмчийн зөрчлийн шалтгаан, шийдвэрлэх арга зам сэдвээр тавьсан нь оролцогчдын сонирхлыг ихээр татсан. Илтгэлдээ Зохиогчийн эрхийн зөрчилд хамгийн их өртдөг УСК-ны нийлүүлэлт буурсан, дотоодын УСК ихээр нийлүүлэгдэж эхэлсэн нь дотоодын хяналтыг бий болгосон, олон ангит киноны нийлүүлэлт нэмэгдсэн нь гол төлөв албан ёсны эрхтэйгээр гарч байна, телевизийн салбарт оюуны өмчийг дээдлэх санаачлага, уриалгууд идэвхитэй өрнөж байна, яагаад зөрчигдсөөр байна вэ?,2015 онд УБ хотын телевиз, сувгуудаар цацагдсан зар сурталчилгааны хэмжээ зэрэг олон сонирхолтой судалгаа, мэдээ, мэдээллүүдийг багтаасан байлаа.

IP Consulting зөвлөх компанийн тавьсан илтгэлүүдэд зохиогчийн эрхээр үл хамгаалагдах бүтээл, Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх нөхцөлүүд, зохиогчийн эрхэд шинээр гарч байгаа эрх зэрэг практик зөвлөмжүүд нь оролцогчдын сонирхлыг татаж байлаа.

Сургалтын үеэр танилцуулагдсан илтгэлүүдийг дараах холбоосоор орж сонирхоно уу.

Илтгэл Илтгэгч
1 Үйл ажиллагааны цаашдын чиг хандлага MOSCAP Ц. Нацагдорж Зѳвлѳх
2 Хамтын удирдлагын байгууллга, телевиз радио хамтын ажиллагаа, асуудлууд MCPP-ын гүйцэтгэх захирал, Л.Лхагвасүрэн
3 Радио, телевизийн байгууллагын эрхийн асуудал, олон улсын гэрээ, эрх зүйн зохицуулалт Э.Мягмардорж, ОӨГ-ын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга
4 Оюуны өмчийн ойлголт, ач холбогдол Н.Чинбат, ОӨГ-ын дарга, Монгол Улсын Гавьяат хуульч
5 Зохиогчийн эрхийн ойлголт, контент үйлдвэрлэл-телевизийн салбарт Д.Дэлгэрцоо, “IP Consulting” ХХК, оюуны өмчийн судлаач
6 Телевизийн контентийн судалгаа Mаксима Медиа ХХК,гүйцэтгэх захирал О.Гомбожав
7 Телевиз, радиогийн зохиогчийн эрхийн лиценз олгох тухай CISAC-ийн гишүүн орнуудын туршлага, JASRAC-ийн жишээ Satoshi Watanabe- CISAC Ази номхон далайн бүсийн хорооны дэд дарга
8 Өргөн нэвтрүүлгийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд оюуны өмчийн талаар тулгарч буй асуудал  
 
 
 
 
 

 

 

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын төсөлд санал авч байна
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам батлагдлаа
Мониторингийн 2020 оны 7 дугаар сарын тайлан
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Журмын төсөлд санал авах тухай
МЭНДЧИЛГЭЭ