Шуудангийн тусгай зөвшөөрөл


 
Танилцуулга
 
 
Бүрдүүлэх баримт бичиг
 
 
Үйлчилгээний процесс
 
 
Хууль эрх зүй
 
 
Асуулт хариулт
 
 
 

Тус хороо нь шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгчдэд шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, үйлчилгээ эрхлэх гэсэн 2 үндсэн ангиллаар тусгай зөвшөөрлийг олгодог.

Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Шуудангийн тухай" хуулиар “Шуудангийн сүлжээ” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогц хэмээн тодорхойлсон сүлжээтэй байх шаардлагатай. Энэ хуулийн заалтын дагуу тус хорооноос шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах “А” ангиллын тусгай зөвшөөрлийг олгож байна. Уг сүлжээгээр Шуудангийн тухай хуулийн 3.1.3-3.1.6 д заасан илгээмжүүдийг явуулагчаас хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэн дамжуулах, хаягт эзэнд нь хүргэх үйлчилгээ явагдах бөгөөд хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг мөн тус хорооноос тодорхой нөхцөл шаардлагын дагуу олгодог.

Шуудангийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

  • Хууль дээдлэх, үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх, нууцыг хадгалах, хамгаалах
  • Шуудангийн үйлчилгээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүртээмжтэй, шуурхай байх; ялгаваргүйгээр үйлчилгээг үзүүлэх
  • Шуудангийн илгээмжийг  саадгүй, чөлөөтэй  илгээх, шуудангийн сүлжээний ажиллагаа тогтвортой  байх;
  • Шуудангийн салбарт дагаж мөрдүүлэх стандарт, дүрэм  нь харилцан уялдсан, нэгдмэл байх.

Шуудангийн сүлжээ нь  дор дурьдсан хамрах хүрээтэй  байх ба тухайн хамрах хүрээнд тохируулан тухайн сүлжээгээр дамжуулан хүргэх илгээмжийн  хүргэлтийн график маршрут болон хяналтын хугацааг тотооно.

1.2. “Улс хооронд” гэж шуудангийн илгээмжийг улс хооронд өөрийн харьяа салбараар буюу олон улсын гэрээ конвенцид нэгдсэн шуудангийн сүлжээний нэг хэсэг болж, нэг буюу хэд хэдэн чиглэлээр тээвэрлэх нөхцөл бүрдүүлэхийг;

1.3. “Хот, суурин газар” гэж 60 мянгаас дээш хүн амтай суурин газарт салбар цэг байгуулан шуудангийн үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдүүлэхийг ;

1.4. “Хот хооронд” гэж Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу аль нэг бүс нутгийн сум, баг хүртэл шуудангийн үйлчилгээ хүргэх нөхцөл бүрдүүлэхийг тус тус ойлгоно.

Шуудангийн сүлжээний зураглал гэдэг нь салбар хоорондын хүргэлтийг зохион байгуулах схем ерөнхий зураглал бөгөөд салбар бүрт ялгалтын хугацааг тооцон, салбар бүрт ямар хугацаанд хүргэх, салбараас хэрэглэгчид хүргэх хугацаа, тээвэрлэлтийн маршрутыг багтаасан байх ёстой.

Шуудангийн үйлчилгээ нь шуудангийн сүлжээгээр дамжих шуудангийн илгээмжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйлчлүүлэгчид хүргэх дотоодын, гадаад улс орнууд дахь үйлчлүүлэгчид хүргэх улс хоорондын ангилалтай. Шуудангийн үйлчилгээг  холбогдох бусад хууль, дүрэм, гэрээнд заасны дагуу үзүүлнэ.

Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг шуудангийн илгээмжийн ангилал, үйлчилгээний төрлөөс хамааруулан олгоно. Үүнд:

  1. Буухиа шуудангийн үйлчилгээ
  2. Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ
  3. Улс хоорондын шуудангийн логистик үйлчилгээ
  4. Шуудангийн үндсэн үйлчилгээ
  5. Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ

Бусад мэдээлэл

Мониторингийн 2021 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2021 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2021 оны 3 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2021 ОНЫ 5 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Улсын Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2-д заасны дагуу сонгуулийн сурталчилгаа явуулахаар бүртгүүлсэн цахим хуудсуудын жагсаалт
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж