Шинэчлэгдсэн: 2016/02/03


Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо дараахь түр ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна


Ажлын байр: Хөдөө орон нутгийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Орон нутгийн хэмжээнд өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах
  2. Орон нутгийн хэмжээнд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах
  3. Орон нутгийн хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах

Тавигдах ерөнхий шаардлага

  • Менежмент, хэвлэл мэдээллийн ажилтан, мэдээллийн менежмент
  • Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, тухайн мэргэжлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Урт болон богино хугацаагаар орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх
  • Телевиз, радиогийн үйл ажиллагаа, технологийн талаар мэдлэгтэй байх
  • Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан байх
  • Салбарын хууль эрх зүйн мэдлэгтэй
  • Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт хийх чадвартай
  • Бие даан судалгаа, дүгнэлт хийх, тайлагнах, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээд түвшний мэдлэгтэй байх
  • Орчноо мэдрэх, зөв үнэлж, дүгнэх, харилцагч болон олон нийттэй харилцах чадвартай байх
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Хоёр хувь зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны  02 дугаар сарын 16-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:                                        304258

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан