Шинэчлэгдсэн: 2016/01/12


“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” ын хэрэгжилтийг хангах үүднээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевизийн болон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хийсэн хяналтын тайлан /10, 11 сар/


Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2015 оны 07-р сарын 27-ны өдрийн А/195 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн телевизээр гарч буй хөтөлбөр, нэвтрүүлгүүд “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ыг хангаж байгаа эсэхэд 2015 оны 10, 11 дүгээр сард хяналт, шалгалт хийлээ. Хяналт, шалгалтыг тухайн бүсийг хариуцсан тус хорооны төлөөлөгч болон өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн хийсэн.

Хяналт, шалгалт хийсэн чиглэл:

“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7-р зүйл буюу “Өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, сувгийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын доорх заалтуудын хүрээнд хяналт, шалгалт хийсэн. Үүнд:

  • Нөхцөл шаардлагын 7.35 буюу урсдаг зар явуулж байгаа эсэх (Урсдаг зарыг зар сурталчилгааны цагаас бусад цагаар явуулж болохгүй)
  • Нөхцөл шаардлагын 7.36 буюу баннер, лого давхар байрлуулсан эсэх (Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний баннер, логог зар сурталчилгааны цагаас бусад цагаар дэлгэц дээр давхардуулан гаргаж болохгүй)
  • Нөхцөл шаардлагын 7.18 буюу урьдчилж гаргасан хөтөлбөртэй байх (Урьдчилж гаргасан хөтөлбөрөө 3-с доошгүй хоногийн өмнө ОСДҮЭ-д хүргүүлэх, эсхүл хөтөлбөрөө тогтмол гаргаж байх цахим хуудсыг мэдэгдэх ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж мэдэгддэг байх ёстой)
  • Нөхцөл шаардлагын 7.4 буюу үндэсний нэвтрүүлгийн хувь (Долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна)
  • Нөхцөл шаардлагын 7.15 буюу өөрийн бүтээлийн хувь (Долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30 хувиас доошгүй нь өөрийн бүтээл байна)
  • Нөхцөл шаардлагын 7.17 буюу хөтөлбөр хуваарийн дагуу цагийн хуваарийг баримталж байгаа эсэх (Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгч нь нэвтрүүлгээ урьдчилан гаргасан хөтөлбөр, хуваарийн дагуу, цагийн хуваарийг баримтлан нэвтрүүлнэ)
  • Нөхцөл шаардлагын 7.27 буюу зар сурталчилгааны хэтрэлт (Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа нь 15 минутаас хэтрэхгүй байна)
  • Нөхцөл шаардлагын 7.43 буюу тухайн орон нутагт хийгдсэн бүтээлийн хувь (Орон нутгийн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн 30 хувиас доошгүй нь тухайн орон нутагт хийгдсэн, тухайн орон нутгийн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгч, студи продакшний бүтээл байна)

 

Шалгалтанд хамрагдах үйлчилгээ эрхлэгчид:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Телевизийн нэр Үйлчилгээний хамрах хүрээ
1 Симарк ХХК Архангай ТВ Архангай аймаг, Цэцэрлэг хот
2 Мичид Ньюс ХХК Тамир ТВ
3 Ар Би Эм Ти ХХК АВ Телевиз
4 Заулим алтай ХХК НАЗ ТВ Баян-Өлгий аймаг, Өлгий хот
5 Дербес ХХК Дербес ТВ /Мэдээ, мэдээлэл/
6 Омирагаш крафт ХХК ӨЛКЕ суваг /Мэдээ, мэдээлэл/
7 МТД ХХК Хонгор ТВ Баянхонгор, Баянхонгор хот
8 Иргэн О.Батбаатар Баянхонгор ТВ
9 Иргэн Н.Сундуй Хөгжлийн ертөнц   ТВ 10
10 Өнөөгийн Баянхонгор ТББ NNB суваг /Мэдээ мэдээлэл/
11 Булган энержи групп ХХК Булган Ард ТВ Булган аймаг, Булган хот
12 Сайхан Монгол урсгал НҮТББ Сайхан Монгол телевиз
13 Ханлиг тайшир ХХК Миний нутаг ТВ Говь-Алтай аймаг, Алтай хот
14 Ц. Буянхишиг Зэрэглээт Алтай телевиз /Мэдээ, мэдээлэл/
15 Дархан мэдээлэл төв ХХК DBS TV Дархан-Уул аймаг, Дархан хот
16 Music BOX /Хөгжим/
17 Лха ХХК Лха ТВ
18 Кино /Кино
19 ARDU /Хөгжим/
20 Аа Жи Би Ти Виз ХХК RGB TV
21 Эн Би Эс Ди Ти Ви Дархан ТВ
22 МОТЕСН ХХК Дархан ТВ /Нийгэм, эдийн засаг/
23 Иргэн М. Мөнхбаяр Од телевиз Дархан-Уул аймаг, Шарын гол сум
24 Монголт ХХК МНТ ТВ Дорноговь аймаг, Сайншанд  хот
25 Ж. Ганчимэг Чөлөөт бүс телевиз Дорноговь аймаг, Замын Үүд сум
26 Ашдын нөхөр ХХК Дорнод ТВ Дорнод аймаг, Чойбалсан хот
27 ПБС ХХК PBS TV
28 Гэгээн гэгээ ХХК Мижи ТВ
29 Шинэ зураг ХХК TV-6 телевиз
30 Шинэ суваг ХХК Шинэ суваг
31 Иргэн Ж. Өлзийбаатар  Цоглог тв Дундговь аймаг, Сайнцагаан сум
32 Буянт чандмань ХХК Маргад ТВ
33 Жавхлант ширээт ХХК Завхан ТВ Завхан аймаг, Улиастай хот
34 Батдорж Air 1 ТВ
35 Монгол Оросын хамтарсан ЭРДЭНЭТ үйлдвэр Эрдэнэт ТВ Орхон аймаг, Эрдэнэт хот
36 Фило ХХК TV-10
37 Номин Макс ХХК NBTV
38 Ситиблессинг ХХК МBS TV
39 ГТДХ ХХК Сонор ТВ
40 Ишилан ХХК EBS TV
41 Эрдэнэт таймс сонин ETV
42 Эрдэнэт лайт ХХК Тусгал 1 ТВ
43 Асгатын гол ХХК Мэдээллийн бирж
44  Бунадо ХХК Тэнгэр ТВ
45 Лха ХХК Лха ТВ
46 Сайхан төгс хайрхан ХХК Эрдэнэт channel /Теле-худалдаа/
47 Арвай милк ХХК Арвайхээр чөлөөт суваг Өвөрхангай аймаг, Арвайхээр хот
48 Дөлгөөн соёмбо ХХК Соёмбо ТВ
49 Хас-Өрлөг ТББ Хас ТВ
50 Өв Сувд ХХК Гоо марал ТВ
51 Гоо Марал мэдээллийн нэгдсэн сүлжээ НҮТББ Гэгээлэг /Нийгэм, эдийн засаг/
52 Сайн цаг дэлгэрэх ХХК Дэлгэрэх ТВ Өвөрхангай аймаг, Тарагт сум
53 Дуу дүрсийн мэдээллийн хамтын ажиллагааны төв НҮТББ Эрдэнэзуу TV Өвөрхангай аймаг, Хархорин сум
54 Түвдэнгийн Бор Интернэшнл Алтан говь ТВ Өмнөговь аймаг, Даланзадгад
55 Ёл цуурай ХХК (UC TV) Өмнөговийн төв телевиз
56 Говийн долгион мэдээллийн төв ТББ Говийн наран ТВ
57 Цэций медиа ХХК Цэций ТВ Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой)
58 Талын долгион Талын долгион ТВ Сүхбаатар аймаг, Баруун урт сум
59 Датуком ХХК BBS TV
60 Морьтын ширээ ХХК SB ТV
61 Миний Монгол Энтертайнмэнт ХХК Миний монгол Сэлэнгэ аймаг, Мандал сум
62 Миний монгол Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот
63 Хэрх-Өргөө ХХК Таны Сэлэнгэ ТВ Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот
64 МДЛО ХХК Мандал ТВ Сэлэнгэ аймаг, Мандал сум
65 Залуусын өргөө ХХК Залуус ТВ
66 Мөнхгавшгай ХХК Эрдэнэ ТВ Сэлэнгэ аймаг, Сайхан сум
67 Төв аймгийн төв ньюс сонин TBS Төв аймаг, Зуунмод хот
68 Сама ХХК Сама Тв Увс аймаг, Улаангом хот
69 Хоса ТВ ХХК МBC ТВ
70 Тунгалаг огторгуй ХХК Ховд телевиз Ховд аймаг, Ховд хот
71 Эко Жаргалант ХХК Эко ТВ
72 Некст дэвшил ХХК Олон ястны телевиз /Нийгэм, эдийн засаг/
73 Эхлэх шинэ жаргалант ХХК Жаргалант ТВ /Нийгэм, эдийн засаг/
74 Хөвсгөл мэдээллийн төв НҮТББ Далай ээж ТВ Хөвсгөл аймаг, Мөрөн хот
75 Лха ХХК Лха ТВ
76 Үзэсгэлэнт мөрөн ХХК Мөрөн Тв
77  Өсөх прогресс ХХК  Хөвсгөл ТВ
78 Шинэ зууны залуу хэнтий Нийгэмд үйлчилдэг ТББ Хэнтий ТВ Хэнтий аймаг, Чингис хот
79 Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо НҮТББ Green TV
80 Өндөрхаан цахим ертөнц ТББ Өндөрхаан ТВ
81 Багануурын амьдрал сонин ХМХ Наран телевиз Багануур дүүрэг
82 Буян налайх ХХК Буян телевиз Налайх дүүрэг

 

Хяналт, шалгалтанд хамрагдсан тв, сувгийн байдал

Хяналт, шалгалтанд хамрагдаагүй аймгууд /нийт 4 тв, суваг/

Зөрчилтэй тв, сувгууд

Зөрчилтэй тв, сувгуудын аймагт эзлэх байдал /нийт 39 тв, суваг/

Зөрчилгүй тв, сувгуудын аймагт эзлэх байдал /нийт 31 тв, суваг/

Үйл ажиллагаа явуулаагүй тв, сувгуудын аймагт эзлэх байдал /нийт 8 тв, суваг/

Зөрчлийн төрөл

ТВ, сувгуудын урсдаг зар явуулсан байдал

Хөтөлбөр урьдчилж бэлтгэдэг эсэх

Үндэсний бүтээлийн хувь /7 хоногт 50 хувиас доошгүй/

Өөрийн бүтээлийн хувь /7 хоногт 30 хувиас доошгүй/

Хөтөлбөр, хуваарийг баримталж буй байдал

Зар сурталчилгааны хэтрэлт /1 цагт 15 минутаас дээшгүй/

Орон нутгийн бүтээлийн хувь /30 хувиас доошгүй/

Дээрх мэдээллээс дүгнэж үзвэл 82 телевиз, сувгаас ихэнхийг буюу 78 телевиз, сувгийг 10 дугаар сарын сүүлээс 11 дүгээр сарын эхэн хүртэл хяналтанд хамруулахад зөрчилгүй 31 телевиз, зөрчилтэй 39 телевиз, үйл ажиллагаа явуулаагүй 8 телевиз байна.

Өмнөх саруудтай харьцуулахад зөрчлийн хэмжээ багасаж байгаа хэдий ч тухайн орон нутгийн талаарх мэдээ, мэдээллийг тогтмол бэлтгэж нэвтрүүлдэггүй, өөрийн бүтээлийн хувь 30-аас бага, үндэсний бүтээлийн хувь 50-аас бага, нэвтрүүлгийн тогтсон сүлжээ, хөтөлбөр байдаггүй, урсдаг зар явуулдаг зэрэг зөрчлүүд Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд болон Багануур, Налайх хотын телевизүүдийн хувьд хэвээрээ байна. Өмнө нь хяналтанд хамрагдаагүй зөрчилтэй гарсан телевиз, сувгууд байгаа бөгөөд тэдэнд зөрчлөө арилгах талаар албан бичиг илгээж шаардлага хүргүүлсэн.

Өмнөх 08, 09 саруудад нийт 56 телевиз, суваг хяналтанд хамрагдсанаас зөрчилтэй 30 тв байсан бөгөөд уг телевизүүд рүү зөрчлөө арилгах талаар албан тоот илгээж байсан. Уг албан бичгийн хариуд 20 гаруй телевизээс зөрчлөө арилгасан талаар бичиг ирүүлж зөрчлөө арилгасан бөгөөд цаашид хариу ирүүлээгүй, зөрчлөө арилгаагүй, зөрчил давтан гаргасан газруудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн авч ажиллах болно.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай