Шинэчлэгдсэн: 2015/12/16


Кибер аюулгүй байдлын семинар амжилттай зохион байгуулагдлаа


Харилцаа холбооны зохицуулах хорооноос БНСУ-ын интернет орчин, түүний аюулгүй байдлын талаарх үйл ажиллагааг хариуцан ажилладаг эрх бүхий байгууллага болох “Солонгос Улсын интернет, аюулгүй байдлын газар” (KISA – Korea Internet & Security Agency) – тай хамтран “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ” семинарыг 2015 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдөр Кемпински зочид буудлын Алтай хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Уг семинарт харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, компаниудаас 60 орчим төлөөлөл оролцож, Монгол Улсын болон БНСУ-ын кибер аюулгүй байдлын талаарх дараах илтгэлүүдтэй танилцаж, харилцан санал солилцлоо. Үүнд:

  • Монгол Улсын кибер аюулгүй байдал, статистик болон сүлжээний бүтэц
  • БНСУ-ын кибер аюулгүй байдлын стратеги, олон улсын хамтын ажиллагаа
  • Кибер аюулгүй байдлын тогтолцоо
  • Цахим хэргийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах
  • Байгууллагын аюулгүй байдал

Энэ удаагийн семинараар цахим орчны чухал сэдэв болох кибер аюулгүй байдал нь дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч БНСУ-д ямар бүтэц, тогтолцоотой байдаг, түүнийг хэрхэн зохицуулж, менежмент хийдэг талаар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл өгч, туршлага судлахад чиглэсэн. Уг семинарт МТШХХГ, Кибер аюулгүй байдлын газар, Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төвийн зүгээс Монгол улсын кибер аюулгүй байдлын талаар илтгэл тавьж оролцов.

Тус хорооны зүгээс “Кибер аюулгүй байдал” семинарт идэвхитэй оролцож, санал бодлоо илэрхийлсэн оролцогчдодоо талархал дэвшүүлэхийн зэрэгцээ та бүхэн цаашид шаардлагатай байгаа сургалт, семинарын талаарх санал хүсэлтээ бидэнд ирүүлэхийг хүсье. Бид та бүхний саналыг цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллах болно.

Сургалтад тавигдсан илтгэлүүд 
Илтгэлийн сэдэв
1 Korean Cybersecurity Strategy and International Cooperation
2 Case study: Server and Malware Analysis
3 Organizational Security Vulnerability Management

 

 

 

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга