Шинэчлэгдсэн: 2015/12/04


Цахим орчинд хүүхдийг хамгаалах сэдэвт сургалт боллоо

Харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхдийн төлөө үндэсний газрууд хамтран “Хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа бөгөөд санамж бичгийн хүрээнд “Цахим орчин дахь хүүхдэд хамгаалал” сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хурлын танхим зохион байгууллаа. Сургалтад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын цагдаагийн газар, НҮБ-ын хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар болон  Харилцаа холбооны зохицуулах хорооны албан хаагчид илтгэл тавилаа.

Энэ удаагийн сургалтад 21 аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, нийслэлийн Баянзүрх, Сонгино хайрхан, Баянгол дүүргийн сургуулиудын 90 орчим  нийгмийн ажилтнууд хамрагдаж, өнөөгийн тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэлээр ярилцлаа.

Сургалтад тавигдсан илтгэлүүд.

Илтгэлийн сэдэв Байгууллага

1

Цахим тоглоом хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нь

/Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв/

2

Цахим эрин ба хүүхэд хамгаалал

/UNICEF/

3

Цахим тоглоомын газруудын гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал

/Улаанбаатар хотын Цагдаагийн газар/

4

Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь

/Хүүхдийн төлөө үндэсний газар /

5

Цахим  тоглоомын насны ангилал

/Харилцаа холбооны зохицуулах хороо/
 

 

 

 

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын төсөлд санал авч байна
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам батлагдлаа
Мониторингийн 2020 оны 7 дугаар сарын тайлан
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Журмын төсөлд санал авах тухай
МЭНДЧИЛГЭЭ