Шинэчлэгдсэн: 2015/12/01


“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ – 2015” дугуй ширээний ярилцлага амжилттай зохион байгуулагдлаа


Харилцаа холбооны зохицуулах хорооноос  “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАЛТ – 2015” дугуй ширээний ярилцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгууллаа.       Салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, компаниудын төлөөллийн нийт 70 орчим хүн оролцсон “Харилцаа холбооны зохицуулалт-2015” дугуй ширээний ярилцлагаар тулгамдаж буй зарим гол асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, салбарын тэргүүлэгчид, давамгайлагчаар тодорхойлогдсон компаниудын төлөөллөөс тус хорооны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал, шүүмжлэлийг сонсон нээлттэй ярилцлага хэлбэрээр зохион байгуулсан юм.

Тус хэлэлцүүлгээр:

  • Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Өндөр хурдны өргөн зурвас үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн  танилцуулгыг хийж энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь салбарын төлөөлөгчдийн зүгээс багагүй шүүмж, саналыг дагууллаа.
  • Тус хорооны урилгаар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөгчид тусгай зөвшөөрөл олголтын бодлого, нэгдмэл зөвшөөрлийн зарчим, онцлог болон түүнийг нэвтрүүлэх орчин нөхцөлийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд энэхүү дугуй ширээний ярилцлагад оролцов.

Энэ үеэр салбарын үйлчилгээ эрхлэгчдэд нэгдмэл зөвшөөрөл, түүний туршлагуудын талаар бусад орнуудын жишээ, түүний онцлог, зарчмуудын талаар сонирхолтой танилцуулга хийв.Үйлчилгээ эрхлэгчид хэрэв нэгдмэл зөвшөөрөлд шилжвэл юунд анхаарах, Монголын зах зээлийн онцлог байдлыг судалж үзэх, нэгдмэл зөвшөөрлийн ямар загварыг судлах нь ач холбогдолтой болох талаар үнэтэй саналууд гаргаж “нэгдмэл зөвшөөрөл”-ийн тухай  ойлголтыг нэгтгэх асуудлаар хэлэлцэв.

  • Тус хорооноос “Харилцаа холбооны салбарын өрсөлдөөн, үнэ тарифын зохицуулалт” сэдвээр танилцуулах илтгэл хийж оролцогчдын дунд асуулт хариулт өрнүүлэн саналуудыг сонслоо.
  • Эцэст нь хөтөлбөрийн дагуу тус хорооноос хийж гүйцэтгэж буй хяналт шалгалт, мониторингийн ажлын талаар танилцуулга, тэдгээрийн талаар үйлчилгээ эрхлэгчдээс авсан санал асуулгын дүн, дүгнэлтийг нэгтгэн танилцуулсан юм.

Энэ удаагийн дугуй ширээний ярилцлагаар салбарын хувьд тулгамдаж буй үндсэн сэдвүүдийг хөндөж үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг сонсохыг зорьсон бөгөөд идэвхитэй оролцож, шүүмжлэл, санал бодлоо илэрхийлсэн үйлчилгээ эрхлэгчиддээ талархал дэвшүүлэхийн зэрэгцээ та бүхний саналыг цаашдын стратеги, төлөвлөгөө, үйл ажиллагаандаа тусган ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлийг эндээс харна уу

 

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан