Шинэчлэгдсэн: 2015/10/22


Мэдээллийн технологийн инкубаторт элсэлт авна


 

Мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч компани, хувь хүмүүсийг Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторын сонгон шалгаруулалтанд урьж байна. Сонгон шалгаруулалтанд оролцогчид нь гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Зорилго: Гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулахад дэмжих

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинар:

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2015 оны 10 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 13-нд 2 удаа 10:00 цагаас МТҮП-ын “Coworking Space-2” танхимд (217 тоот) зохион байгуулна.

Элсэлтийн материал хүлээн авах:

2015 оны 11 дүгээр сарын 16-наас 23-ны Даваа гарагийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:30-17:30) хүлээн авна.

Сонгон шалгаруулалт

2015 оны 11 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт МТҮП-ын 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Инкубаторын үйл ажиллагааны журам болон сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээлэлтэй www.incubator.itpark.mn вэб хуудасны “Инкубатор” цэснээс танилцана уу.

Холбоо барих хаяг

Монгол улс, Улаанбаатар- 14200

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49

Мэдээллийн технологийн үндэсний парк

Утас: 976-11-318044, 99258844, 99198701

Факс: 976-11-327123

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо