Шинэчлэгдсэн: 2015/09/24


“MNSEC-2015” Цахим аюулгүй байдлын сургалт, зөвлөгөөн болох гэж байна


Агшин, хором тутамд хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд мэдээ, мэдээллийг богино хугацаанд олж, ашиглах нь маш чухал ч, цахим орчинд оршин тогтнох аюулгүй байдлаа чанд сахин хамгаалах нь түүнээс ч илүү чухал билээ. Цахим аюулгүй байдлын “MNSEC-2015” сургалт, зөвлөгөөнийг Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв (MNCERT/ CC), Кибер Аюулгүй Байдлын Газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын залуучуудын холбоо, ШУТИС-МХТС, Мэдээллийн технологийн үндэсний парк, Үндэсний Дата Төв, MSTRIDE ХХК, Сэйфбит ХХК, ерөнхий ивээн тэтгэгчээрTRIDUM E-Security ХХК, ивээн тэтгэгчээр CISCO MALL, Summit,Нүүдэл систем зэрэг газруудтай хамтран 9-р сарын 29,30-нд зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулагчид

 

Ивээн тэтгэгч

Арга хэмжээ нийт 2 бүтэн өдрийн хугацаанд зохион байгуулагдах ба эхний өдөр аюулгүй байдлын судлаачид, хувийн байгууллагууд, урилгаар оролцож буй Япон улсын JPCERT/CC байгууллагаас цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар танилцуулга хийж, сонирхсон асуултандаа хариулт авах, мөн Харуул Занги 2015 тэмцээний финалын шалгаруулалт зохион байгуулагдана. Түүнчлэн сургалт болон бүтээгдэхүүн, шийдэл танилцуулах гэсэн хоёр тусдаа хэсгээс бүрдэнэ. Сургалтын хэсэгт Япон улсаас урилгаар оролцож буй JPCERT/CC байгууллагаас бүтэн өдрийн турш “Malware analysis” гэсэн сэдэвтэй сургалт зохион байгуулах бол аюулгүй байдлын судлаачид, тухайн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд сургалт хийж туршлагаасаа хуваалцана. Мөн аюулгүй байдлын бүтээгдэхүүн, шийдэл танилцуулах хэсэгт бүтэн өдрийн турш гадна болон дотоодын аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулна. Арга хэмжээний 2 дах өдөр судлаач, мэргэжилтнүүд өөрсдийн бэлтгэсэн танилцуулга хийхээс гадна Харуул Занги 2015 тэмцээний шагнал гардуулах ажиллагаа болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай