Шинэчлэгдсэн: 2015/08/03


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 9 дүгээр хуралдаан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болов.  Уг хуралдаанаар нийт 8 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоолыг батлан шийдвэрлэсэн. Түүнчлэн хэлэлцсэн зарим асуудлаар хорооны хуралдааны тэмдэглэл гаргалаа.

ХХЗХ-ны 2015 оны ээлжит 8 дугаар хуралдаанаар Монгол Улсад үүрэн холбооны үнэлгээний хорооноос боловсруулсан “Дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох” сонгон шалгаруулалтын баримт бичгийн төслийн танилцуулгыг хэлэлцээд, хорооны гишүүдээс гаргасан санал болон хуулийн зөвлөх үйлчилгээний зөвлөмжийг тусган эцэслэн хорооны хуралдаанд танилцуулахыг хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосон юм. Уг тэмдэглэлийг хэрэгжүүлэх зорилгоор үнэлгээний хорооноос дээрх сонгон шалгаруулалтын баримт бичгийн төслийг 2015 оны ээлжит 9 дүгээр хуралдаанаар дахин хэлэлцүүлж, хуралдаанаар баримт бичгийг эцэслэн шийдвэрлэсэн болно. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.13 дахь заалт, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 дугаар зүйл, Үнэлгээний хорооны саналыг тус тус үндэслэн хорооны 2015 оны 38 тоот тогтоолын хавсралтаар баталсан  “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулан баталсан болно.

Тус хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолын хавсралтаар  Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 7.4 дэх заалт, “Харилцаа холбооны тухай” хуулийн 14.3, 9.1.6 дахь заалт, “Радио долгионы тухай” хуулийн 9,11 дүгээр зүйлийн холбогдох заалт, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 дугаар зүйлийг тус тус үндэслэн “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”-ыг шинэчлэн батлав. Энэхүү журмаар холбогдох хууль, тогтоомжид ХХЗХ-ны хэрэгжүүлэх чиг, үүрэгт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагад харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох нийтлэг шаардлага, олгох нөхцөл, зохион байгуулах, маргаан шийдвэрлэх, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 18 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон 2013 оны 61 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.

Хорооны хуралдааны  “Тусгай зөвшөөрөл олгох, хамрах хүрээнд өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 42 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 3 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 35 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулахаар тус тус шийдвэрлэв. Үүнд: Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, суваг, радиогийн үйлчилгээний хамрах хүрээгээ өргөтгөхөөр ирүүлсэн хүсэлт, материалд хийсэн  дүгнэлт, саналын тухай асуудлыг хэлэлцээд, нэр бүхий 33 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд “Монгол Улсын нутаг дэвсгэрт” гэж өөрчлөлт оруулсан болно.  

Түүнчлэн 2015 оны ээлжит 8 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу баримт бичигт хорооны гишүүдээс гаргасан санал, зөвлөх үйлчилгээний зөвлөмжийг тусгасан “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгч”-ийг шалгаруулах сонгон шалгаруулалтын баримт бичгийн төслийг хэлэлцэж, хорооны гишүүдийн саналыг авч эцэслэн шийдвэрлэв.  Хуралдаанаас уг сонгон шалгаруулалтыг 2015 оны 7 дугаар сард багтаан зарлахыг хуралдааны тэмдэглэлээр холбогдох албадад даалгалаа.

Монгол Улсын Их Хурлын тогтоол, шийдвэр болон Засгийн газрын холбогдох тэмдэглэл, шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны Дөрөвдүгээр тэмдэглэл, тус хорооны Дүрмийн 3.12 дахь заалт болон Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны танилцуулгыг үндэслэн тус хорооны 2015 оны 44 дүгээр тогтоолоор хорооны 2012 оны 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын “Радио долгионы тухай” хуулийн 4 дүгээр зүйл, Дэд бүтцийн сайдын “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам батлах” тухай 2003 оны 216 тоот тушаал, тус хорооны дүрмийн 3.2.3 зүйлийг тус тус үндэслэн хорооны 2014 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Бага оврын сансрын холбооны системийн (VSAT) зохицуулалт” баримт бичигт 2015 оны 43 тоот тогтоолын хавсралтаар  нэмэлтийг оруулан батлав. Тус журам нэмэлтийг оруулснаар Бага оврын сансрын холбооны системд ашиглагдаж буй радио давтамжийн төлбөрийг бодохдоо сансрын холбооны хиймэл дагуулын оператор компаниас түрээслэн авч буй зурвасын өргөн буюу зөвхөн  сансрын холбооны газрын станцын нэвтрүүлэх (earth to space) радио давтамжийн зурвасын хэмжээгээр төлбөрийг тооцож, радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн холбогдох журмын хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт