Шинэчлэгдсэн: 2017/11/22


Үүрэн холбооны 3G сүлжээний чанарт DECT 6.0 технологийн утасгүй телефон аппарат сөргөөр нөлөөлж байна


DECT 6.0 технологийн утасгүй телефон аппаратыг ашиглахгүй байхыг нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна.

 

Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэн холбооны оператор компаниуд болон хэрэглэгчдээс 3G сүлжээний интернетийн хурд  удаан, яриа дуудлага тасарч байна гэсэн гомдлууд их гарах болсонтой холбогдуулан тус хорооны радио долгион хяналтын инженерүүд нь холбогдох хэмжилт шалгалтыг хийж байна.

Тус хорооноос 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос 2 дугаар сарын 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийсэн хэмжилт шалгалтаар нийт 40 байршилд Сүхбаатар дүүрэгт-14, Сонгино-Хайрхан дүүрэгт-2, Баянзүрх дүүрэгт-10, Баянгол дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1 газарт 33 иргэн, 7 аж ахуйн нэгж байгууллага DECT 6.0 технологийн утасгүй телефон аппарат ашиглаж байгааг илрүүлсэн. Шалгалтаар зөрчилтэй ажиллаж байсан 33 иргэний 31 зөрчлийг, 7 байгууллагын 6 зөрчлийг тус тус арилгуулав. 

 

Зураг 1. Нөлөөлөл үүсгэсэн DECT 6.0 утасгүй телефон аппаратын байршил, радио долгионы хамрах хүрээний зураглал

Иргэд, аж ахуйн нэгжийн дотоод хэрэгцээндээ ашиглаж байгаа Panasonic, Motorola, Uniden, Siemens, VTech, RCA, GE зэрэг брендийн DECT 6.0 технологийн утасгүй телефон аппарат нь 200-300 метрийн радиусын  хүрээнд үүрэн холбооны 3G сүлжээний яриа болон интернет холболтын чанарт сөргөөр нөлөөлж байна.

Суурин холбооны DECT 6.0 технологийн утасгүй телефон аппарат нь радио давтамжийн 1920-1930МГц-ийн зурваст 0.25 Вт хүртэлх цацаргалтын чадалтайгаар зөвхөн АНУ болон Канад улсад ашиглах зориулалттай юм.

Монгол улсын стандарт шаардлагад нийцээгүй DECT 6.0 технологийн утасгүй телефон аппаратыг ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгж нь “Радио долгионы тухай” хуулийн дараах заалтуудыг зөрчиж байна.

  • 19.1.1. стандарт, техникийн нөхцөлийг хангаж, баталгаажуулсан радио төхөөрөмжийг сонгон ашиглах;
  • 19.2.5. бусад радио холбоо, радио төхөөрөмжид харилцан нөлөөлөл үүсгэхгүй байх;
  • 20.5.1. радио төхөөрөмж нь стандарт, чанарын үзүүлэлт, техникийн нөхцөлийн шаардлага хангаагүй;
  • 20.5.4. бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан.

Монгол улсад суурин холбооны DECT 6.0  технологийн утасгүй телефон аппаратын хэрэглээ, борлуулалтыг хориглох нь дээр дурдсан хуулийн зөрчлийг арилгах, үүрэн холбооны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, чанартай үйлчилгээг хүргэх зорилготой юм.

Тус хорооноос стандарт, чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага хангаагүй  радио төхөөрөмжийн талаар илэрсэн зөрчлийг тогтмол мэдээлэх бөгөөд үүрэн холбооны сүлжээний чанарт сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа DECT 6.0 технологийн утасгүй телефон аппаратыг ашиглахгүй байхыг нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна.

Харилцах утас: 304258, 304257 (Ц.Чулуунбат, Б.Амгалан). email: info@crc.gov.mn

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт