Шинэчлэгдсэн: 2015/05/25


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болов. Уг хуралдаанаар нийт 5 асуудлыг хэлэлцэн 3 тогтоолыг баталж, хуралдааны 3 тэмдэглэлийг тус тус гарган шийдвэрлэсэн.

Тус хорооны хуралдаанаар “Монгол Улсын хэмжээнд 31.0-33.4ГГц-ын давтамжийн зурваст ажиллах радио релейний системийг зохион байгуулах шаардлага, сувгийн хуваарилалт”-ын төслийг хэлэлцээд, гишүүдийн саналыг тусган 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Давтамжийн зурвас дахь сувгийн шаардлага,  хуваарилалтыг батлах тухай” 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан болно. Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын радио давтамжийн зохицуулалтын баримт бичигт (Radio regulation, Article 5) радио давтамжийн тодорхой зурвасуудыг дэлхийн улс орнуудын радио холбооны суурин үйлчилгээнд (радио релей) зориулан төлөвлөсөн байдаг. Энэхүү төлөвлөлтийг баримтлан манай улсын радио давтамжийн төлөвлөлтөд 31.0-33.4 ГГц давтамжийн зурваст суурин үйлчилгээний  шууд харагдах зайн дунд, их багтаамжийн радио релейний системийг зохион байгуулах, ашиглалтын шаардлага, сувгийн хуваарилалтыг хийсэн юм. Уг давтамжийн зурвас нь бүгд суурин, хөдөлгөөнт холбооны радио релейний сүлжээнд ашиглах, бусад зурвас, үйлчилгээнд нөлөөлөхгүйгээр ямар ч системтэй зэрэгцүүлэн ашиглах, радио релейний сувгийн хуваарилалтыг мэдээллийн багтаамжаас хамааруулан 112МГц, 56МГц, 28МГц, 14МГц, 7МГц-ийн сувгийн өргөнтэй хуваарилан зохицуулалтыг хийх, зурваст сансрын судалгааны үйлчилгээ, радио навигацийн систем, хиймэл дагуул хоорондын холбоо бүгд ашиглагдаж болохыг харгалзаж үзэн зурвасыг ашиглах, давтамжийн зурваст ялгаатай олон төрлийн үйлчилгээ хоорондын уялдаа холбоотой давтамжийн хуваарилалт хийснээр давтамжийн зурвасыг үр ашигтай ашиглах, хэрэглээг дэмжих боломжийг тус тус бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24 тоот тогтоолоор “Мэдээлэл, Холбооны Сүлжээ ХХК (МХС ХХК)-ийн худаг, сувагчлалын түрээсийн тарифыг батлах тухай” 2014 оны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Уг тогтоолыг хүчингүй болгосон үндэслэл нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-иас худаг, сувагчлал түрээслэн ашиглаж буй нэр бүхий үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс 2014 оны 2 дугаар сард албан бичгээр хотын доторхи кабель шугамын сувагчлал, худгийг түрээслэх үнэ тарифт өөрчлөлт оруулах гомдол, саналууд ирүүлсэн. Уг саналуудыг ХХЗХ-ноос судалгаа хийж, хянан үзээд Өрсөлдөөний тухай Монгол Улсын хуулийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт зүй ёсны монополь үйлчилгээний үнэ тарифийн дээд хязгаарыг тогтоолгох тухай хүсэлтийг уламжилсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2012 онд МХС ХХК-ийн худаг сувагчлалын түрээсийн үйлчилгээг зүй ёсны монополь байдалтай үйлчилгээ үзүүлэгч гэж тодорхойлсон байдаг бөгөөд тус газраас уг үйлчилгээний үнэ тарифийн дээд хязгаарыг “Өрсөлдөөний тухай” Монгол Улсын  хуулийн 6.1.2-т заасны дагуу  2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 11 тоот тогтоолоор баталсан байна.  Иймээс тус хорооны 2014 оны 11 дүгээр тогтоолыг Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.5 заалтыг үндэслэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болно. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан хуралдааны тэмдэглэлээр тогтоосон тарифын дээд хязгаарт багтаан кабелийн худаг, сувагчлал түрээслэх тарифыг батлан мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг МХС ХХК-д, тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны Зах зээл, үнэ тарифын албанд тус тус даалгав

Хуралдааны  2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” 25 дугаар тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 50 иргэн, ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дахь заалтуудыг үндэслэн 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  14.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 8.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн 9 хуулийн этгээдийн эзэмшиж байсан  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

ХХЗХ-ны хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тайлагнах ажлын хүрээнд дотоод хяналт, аудитын тогтолцоог  ХХЗХ-ны үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай танилцуулгыг тус хуралдаанаар хэлэлцэв. Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, аудитын тогтолцоог нэвтрүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг сайшааж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албадад хуралдааны тэмдэглэлээр үүрэг болголоо.

Тус хуралдаанаар хорооны ажлын албадаас хамтран боловсруулсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ын баримт бичгийн төслийн тухай танилцуулгыг авч хэлэлцээд, хорооны гишүүдээс өгсөн удирдамж, саналуудыг тусган тус хорооны 2015 оны ээлжит 6 дугаар хуралдаанд хэлэлцүүлэхийг хорооны хуралдааны тэмдэглэлээр ажлын албанд даалгасан болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт