Шинэчлэгдсэн: 2015/05/17


Зөвлөх үйлчилгээний тухай зарлал


1. Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 145-р  тоот тогтоолоор “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”-т зааснаар, тус хөтөлбөрийн 3.2.3-тусгасан орон нутагт интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 5.1.3-т заасан хүн амын орлогын түвшинтэй уялдуулан өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээний төлбөрт зохицуулалт хийх, 5.1.4-т зааснаар харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох асуудлын бодлого зохицуулалтад хяналт хийж, санал зөвлөмж гаргах, тусгай зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоонд суурь судалгаа хийх, энэ талаар олон улсын туршлага судлах, шаардлагатай тохиолдолд холбогдох дүрэм журам шинэчлэн батлуулах зорилгоор “УЛААНБААТАР ХОТ БОЛОН ОРОН НУТГИЙН ИНТЕРНЕТ ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА СЭТГЭЛ ХАНАМЖИД СУДАЛГАА ХИЙХ” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   

Энэхүү судалгааны ажлыг аль болох богино хугацаанд хийж гүйцэтгэх шаардлагатай.

2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай, судалгааны чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
  • Судалгаа хийх аргачлалыг товч танилцуулах
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа

3. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 05 дугаар сарын 08-ны 15.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо  
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: 304257, 304258, 18001858,

          Вэб хаяг: www.crc.gov.mn

          И-мэйл: tsendayushn@crc.gov.mn /altangerel@crc.gov.mn/

Бусад мэдээлэл

Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД