Шинэчлэгдсэн: 2015/05/11


“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” орон нутгийн телевиз, радиогийн удирдах ажилтны семинар болж байна


Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг 2015 оны 10-р сард бүрэн зогсоож, тоон технологит шилжих хуваарь гарсантай холбогдуулан орон нутгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн (Телевиз, радио, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч) удирдах ажилтнуудад зориулсан “Тоон технологийн шилжилт,  өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинар 2015 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос уг хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор орон нутгийн телевиз, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтнуудад зориулан семинарыг зохион байгуулж байна. Эхний өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцүүлэгт бүхий л аймагт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийт 120 орчим удирдлага, төлөөлөгчид оролцож байна. Семинар, хэлэлцүүлгийн гол сэдэв нь мэдээж тоон технологийн шилжилттэй холбоотой өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын хувьд гарч буй шинэчлэл өөрчлөлтүүд, түүнтэй холбоотой техникийн нөхцөл шаардлага зэрэг салбарын үйлчилгээ эрхлэгчдийн хувьд чухал ач холбогдолтой асуудлууд бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулгыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын холбогдох дарга, мэргэжилтнүүд хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Семинар 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үргэлжлэх бөгөөд Орон нутгийн телевизүүдийн холбоо, Кабелийн телевизүүдийн холбоо, Оюуны өмчийн газар, МҮОНТВ-ийн Хурд агентлаг, МҮОНР-ийн холбогдох төлөөлөгчид ОСДҮЭ ба орон нутгийн телевизийн тоон технологийн дамжуулалтын өнөөгийн байдал,техникийн шийдэл,  богино долгионы FM радиогийн онцлог, хөгжлийн өнөөгийн түвшин, Монголын радиогийн программ хангамж, техник тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, богино долгионы фм радиогийн студийн тоног төхөөрөмж, техникийн шийдэл, телевиз, радиогийн байгууллага дахь зохиогчийн эрхийн асуудал, монголын телевизүүдийн холбоо болон орон нутгийн телевизүүдийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулга, чөлөөт хэлэлцүүлгүүд өрнөх юм байна.  

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга