Шинэчлэгдсэн: 2015/04/08


Дугаарлалт


Харилцаа холбооны зохицуулах хороо нь МТШХХГ-аас баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу дугаарыг хуваарилан ХХЗХ-ны “Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам”-ын  дагуу олгож байна. Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө нь анх 2000 онд батлагдсан бөгөөд 2010 онд шинэчлэн баталсан.

Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалт нь дараах төрлийн дугааруудаас бүрдэнэ. Үүнд:

  • Угтвар дугаарлалт: 2-3 оронтой цифрээс бүрдэх, хот, улс хоорондын ярианы үйлчилгээний сонголтыг илэрхийлсэн дугаарууд

“00х” улс хоорондын угтвар дугаар

“0х” хот хоорондын угтвар дугаар

  • Тусгай дугаарлалт: Яаралтай тусламж, лавлах болон нэмэлт үйлчилгээнд зориулсан “1”-ээр эхэлсэн дугаарууд
  • Сүлжээний дугаарлалт: Цахилгаан холбооны үйлчилгээний бүх төрлийн бие даасан сүлжээнд хэрэглэгдэх, хэрэглэгчдэд шууд олгогдох, тухайн үйлчлэгчийн сүлжээний оноосон дугаар, станцын болон хэрэглэгчийн дугааруудыг багтаасан цифрүүдээс бүрдсэн дугаарлалтын сери

 

Төлөвлөгөөнд заагдсан  Монгол улсын харилцаа холбооны дугаарлалтын багцын томьёолол

Эхлэх дугаар Зориулалт Тайлбар
00x Олон улсын гарцын угтвар дугаарлалт  
0x Дотоод гарцын угтвар дугаарлалт Энэ угтвар дугаарлалтын ард газарзүйн бүсийн дугаарлалтууд илэрхийлэгдэнэ.
1 Тусгай дугаарлалт  
2 Суурин холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт  
3
4
5 Утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт  
6 Нөөцөнд төлөвлөгдсөн дугаарлалт  
7 Интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт  
8 Нөөцөнд төлөвлөгдсөн дугаарлалт  
9 Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт  

Дугаарын хуваарилалтын хүснэгтийг эндээс үзнэ үү

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан