Шинэчлэгдсэн: 2015/04/08


Харилцаа холбооны зохицуулах хорооноос Олон улсын ижил түвшиний байгууллагуудтай хөгжүүлсэн хоёр талын хамтын ажиллагаа


Korea Communications Commission (KCC)- Бүгд Найрамдах Солонгос Улсын Харилцаа Холбооны Хороо

Бүгд Найрамдах Солонгос Улсын Харилцаа холбооны хороотой Харилцаа холбооны салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.
 

 

(Central Radio Management Office - CRMO) - Бүгд Найрамдах Солонгос Улсын Харилцаа Холбооны Хорооны харъяа Радио менежментийн төв газар

БНСУ-ын Харилцаа холбооны хорооны харьяа Радио менежментийн төв газартай Радио давтамжын менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Хамтран үндэсний радио долгион хяналтын төсөл боловсруулах,  мэргэжилтэн, инженерүүдийг газар дээр нь сургалтад хамруулах, уулзалт сургалтын зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна.
 
National Communications Commission of Taiwan (NCC) - Тайваны зохицуулах байгууллага

БНХАУ-ын Тайваны зохицуулах хороо хамтран ажиллах Санамж бичгийг 2010 онд байгуулан үзэглэж, харилцан туршлага судлах, мэргэжилтэн урьж илтгэл тавиулах зэргээр хамтран ажиллаж байна.

 

ХБНГУ-ын Баталгаажуулалтын байгууллага-TUV SUD

Монгол Улсын Харилцаа Холбооны зохицууулах хороо (ХХЗХ)-ны урилгаар ХБНГУ-ын Баталгаажуулалтын төв байгууллага (TUV SUD)-ын Ази Номхон далайн орны салбар байгууллага (“TUV SUD Asia Pacific Pte.Ltd”)-ын дэд ерөнхийлөгч ноён Марко Ширр (Marco Schirr), мөн тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ноён Штефан Юрц (Steffen Jurtz), Фабиан Шоберт (Fabian Shobert) нар 2013 оны 2 дугаар сарын 4-8 өдрүүдэд манай байгууллагад айлчилж Радио давтамж зохицуулалт, электрон тоног төхөөрөмж, байгууламжийн лабораторын тест болон шалгалт,  баталгаажуулалт, эдгээрийн хууль эрх зүйн орчин болон хяналтын талаар санал туршлага солилцож цаашид хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн болно.

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга
Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлэх тухай
Интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлэх тухай