Контентийн зохицуулалт


Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсад тоон контентийн хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор тоон контентийн зохицуулалт хийдэг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.3-ийн дагуу контентийн зохицуулалт хийж байна.

Тоон контентийн бодлого, зохицуулалтын үндсэн зорилго, зарчим нь:

  • Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжин хамгаалж, үндэсний ашиг сонирхол, эв нэгдэл, хууль ёсийг дээдлэх
  • Үндэсний аюулгүй байдлыг хангаж, үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд тоон контентийн үйлчилгээний хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх
  • Олон талт, нягт нямбай, шударга, тэнцвэртэй бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг дэмжин хамгаалах
  • Залуу үе, хүүхэд багачуудын хүмүүжил, ёс суртахуунд эерэг нөлөө үзүүлэхүйц контентийг түгээх
  • Бүтээж тууривах, шинэ бүтээл, шинэлэг санаа, санаачилгыг дэмжин, дэлхийн жишигт хүрсэн контентийг бүтээхийг дэмжих
  • Шинэ техник, технологийн хэрэглээг дэмжин хөгжүүлэх, нэвтрүүлэх
  • Нийтийн ашиг сонирхолд нийцсэн чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангах

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол улсад тоон контентийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулдаг. Үүнд:

  • Контент агрегаторын үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангуулах
  • Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэхэд чиглүүлэх

Контентийн агуулгад

  • Хууль, тогтоомжинд заасны дагуу контентийн бодлого, зохицуулалтын зорилгын хүрээндхяналт тавих
  • Мэргэжлийн өндөр түвшинд бүтээж бэлтгэгдсэн, ёс зүйн шаардлага хангасан контент бүтээл хийж түгээх
  • Оюуны өмчийн асуудал, мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээ  үйл ажиллагаандаа баримтлах үндсэнзарчимыг мөрдүүлэх
  • Нийтийн эрх ашгийг илэрхийлсэн хязгаарлалтыг тодорхойлж тухайлбал садар самуун, хүчирхийллийг сурталчилсан, хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэх контентийг хориглох асуудлыг нөхцөл шаардлагад тусгасан байдаг.

Тоон контентийн үйлчилгээ эрхлэгч:

  • Контент агрегатор
  • Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч

Контент бүтээж, түгээхэд анхаарах Монгол Улсын холбогдох хуулийн заалтууд

Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмж

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт