Бүрдүүлэх материал


Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Тусгай зөвшөөрөл авах, эсвэл бүртгүүлэхээр хүсэлт гаргагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-р зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 13-р зүйлд зааснаар доорхи бичиг, баримтыг бүрдүүлж, Харилцаа холбооны зохицуулах хороонд /цаашид “Зохицуулах хороо” гэх/ ирүүлнэ. Үүнд:

 

  1. Mаягтын дагуу бөглөсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ( маягт )
  2. Тусгай зөвшөөрөл хүссэн  өргөдлийг дагалдах дараахь бичиг, баримтууд

Үүнд:

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн  албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм болон иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар
  3. Ашиглах стандарт, технологи, техникийн үзүүлэлтүүд, ажиллагааны зарчмын тухай дэлгэрэнгүй танилцуулга
  4. Сүлжээ байгуулах, ашиглах бол бусад сүлжээнд холбогдох техникийн нөхцөл, боломжтойг тодорхойлсон бусад сүлжээ эзэмшигчдийн тодорхойлолт
  5. Үйлчилгээний үнийн санал
  6. Санхүү, эдийн засгийн чадавхийг нотолсон баримт бичиг:
    • сүүлийн жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл
    • үйл ажиллагаагаа эхэлж байгаа бол эхлэлийн баланс
    • тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн тооцоо
  7. Ажилтнуудын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  8. Радио давтамж ашиглах тохиолдолд Радио долгионы хуулинд заасан баримт бичиг

 

Бусад мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2020 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн