Телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологид шилжүүлэх ажлын хэсгийн судалгааны тайлан мэдээлэл


Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хорооны даргын 2012 оны ... тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд дараах чиглэлээр судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж, судалгаанд үндэслэн холбогдох шийдвэрүүдийг гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Ажлын хэсэг нь дараахь чиглэлээр судалгааний ажлын хийж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулсан. Үүнд:

  • Улсын хэмжээнд байгуулах тоон телевизийн сүлжээний загвар, цамхагийн байршил, хамрах хүрээ болон нэвтрүүлэгчийн чадлын судалгааны  чиглэлээр (Ажлын хэсгийн илтгэлтэй танилцах)
  • Тоон телевиз дамжуулах байгууламж, холболтын төв, дэд бүтцийн судалгаа хийж, нэгдсэн төлөвлөлтийн санал боловсруулах чиглэлээр (Ажлын хэсгийн илтгэлтэй танилцах)
  • Аналоги телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд шаардагдах  төсөв болон эдийн засгийн судалгааны чиглэлээр
  • Төгсгөлийн төхөөрөмжийн (set top box) техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлох, төгсгөлийн төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэх талаар санал боловсруулах чиглэлээр тус тус судалгааны ажлыг хийж, тайлангаа танилцууллаа.

Ажлын хэсгийн илтгэлтэй танилцах

Ажлын хэсгийн хийсэн судалгааны хураангуй тайлан

Ажлын хэсгийн хийсэн судалгааны нарийвчилсан төлөвлөгөө

 

Тоон телевизийн форум - 2011

Монгол Улс телевизийн өргөн нэвтрүүлгээ тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрөө баталсантай холбогдуулан 2011 оны 11-р сарын 22-23-нд “Тоон телевизийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Уг форумдгадаад орнуудын тоон шилжилт, тоон өргөн нэвтрүүлэгчийн үйлдвэрлэл, стандарт, технологийн чиг хандлагуудыг танилцуулах зорилгоор Япон улсын холбооны яам(MIC), Тайванийн харилцаа холбооны зохицуулах хороо(NCC), БНСУ-ын Харилцаа холбооны зохицуулах хороо (KCC),Европын тоон телевизийн байгууллагууд (DVB) болон тоон өргөн нэвтрүүлэгч үйлдвэрлэгч ХБНГУ-ынRohde&Schwarz зэрэг компанийн төлөөллүүд оролцлоо. Мөн энэхүү форумдХарилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2011 оны тушаалаар байгуулагдсан тоон телевизийн ажлын хэсгүүд судалгааныхаа тайланг танилцуулж, хэлэлцүүлэв. Мөн форумд тавигдсан илтгэлүүдийг энд дарж үзнэ үү.

Ажлын хэсгийн төлөвлөгөө болон тайлан

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга