Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг


      Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” (2011 он)-р тодорхойлно.

Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид

  • Олон нийтийн радио, телевиз

      “Олон нийтийн телевиз”  гэж Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу байгуулагдсан ашгийн төлөө бус телевизийн үйлчилгээ эрхлэгчийг хэлэх бөгөөд Олон нийтийн радио, телевизтэй холбоотой харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль-иар зохицуулна.

  • Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч
  • Радио өргөн нэврүүлгийн үйлчилгээ эрхлэгч
  • Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч

Зохицуулалтын нөхцөл шаардлагын дагуу телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь:

  • Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь үйлчилгээний болон давтамжийн тусгай зөвшөөрөлтэй байна.
  • Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч нь кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.
  • Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага тус тус хангасан байна
  • Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч нь Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан байна.
  • Телевиз, радио, кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хөтөлбөр бэлтгэх, дамжуулах, нэвтрүүлэхдээ  олон улсын  стандартын  байгууллагаас гаргасан зөвлөмж болон  Монгол улсын холбогдох стандартын шаардлагыг хангаж ажиллана
  • Телевиз, радио, кабелийн сувгийн техник, технологийн стандарт шаардлагыг хангасан байна
  • Өргөн  нэвтрүүлгийг  хараат бус, нээлттэй, ёс зүйтэй  байлгах зорилгоор  эзэмшлийг олон нийтэд ил тод  мэдээлэх
  • Хөтөлбөрийн агуулгад тавигдах шаардлага
    • Телевиз, радио, кабелийн суваг нь  хөтөлбөрөө бэлтгэхдээ олон нийтийг соѐн гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилгоо болгон үзэгч, олон  нийтийн эрх ашгийг дээдэлнэ.
    • Телевиз, радио, кабелийн суваг нь  хөтөлбөрөө  Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон энэхүү ерөнхий нөхцөл шаардлагад бүрэн нийцүүлж, хариуцлага хүлээнэ.
    • Монгол Улсын холбогдох хуулийг зөрчсөн нэвтрүүлэг болон зар сурталчилгаа бүтээх, түгээхийг хориглоно.

Хөтөлбөрийн агуулгад тавигдах бусад шаардлагуудаас:

Монгол улсад бүтээсэн нэвтрүүлгийн эзлэх хувийг 7 хоногийн нийт эфирийн цагийн 50 %-иас доошгүй байлгах,

нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгааны хугацаа 15 минут-с ихгүй байх, радиогийнх 18 минут байх,

Бүх төрлийн чат, мессеж, урсдаг зарыг дэлгэцээр гаргахгүй байх,

Мессеж тусгай дугаарыг тааварт тоглоом, кино сонгууль зэрэг уралдаант хэлбэрийн нэвтрүүлэгт ашиглахгүй байх

Мессеж тусгай дугаарыг зөвхөн санал асуулга, судалгаа авах зорилгоор ашиглахдаа дэлгэц дээр урьдчилан заасан тоо, код, тэмдэгтийг гаргах

кино, нэвтрүүлэгт насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээ ашигладаг болох,

Зар сурталчилгааны цагаас бусад цагт нэвтрүүлж буй нэвтрүүлгийн үеэр урсдаг болон баннер  хэлбэрийн зар сурталчилгааг дэлгэц дээр давхаруулан гаргахгүй байх

“Урсдаг” болон “үгэн” хэлбэрийн мэдээ, мэдээллийг стандартын дагуу зөвхөн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг дундуур нэвтрүүлэх

Бага, дунд насны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн киног орой 22 цагаас хойш гаргахгүй байх

Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан кино, нэвтрүүлэг, видео бичлэгийг өдрийн цагаар гаргахгүй байх.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай