Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” (2011 он)-р тодорхойлно.
Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид
“Олон нийтийн телевиз” гэж Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу байгуулагдсан ашгийн төлөө бус телевизийн үйлчилгээ эрхлэгчийг хэлэх бөгөөд Олон нийтийн радио, телевизтэй холбоотой харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль-иар зохицуулна.
Зохицуулалтын нөхцөл шаардлагын дагуу телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь:
Хөтөлбөрийн агуулгад тавигдах бусад шаардлагуудаас:
Монгол улсад бүтээсэн нэвтрүүлгийн эзлэх хувийг 7 хоногийн нийт эфирийн цагийн 50 %-иас доошгүй байлгах,
нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгааны хугацаа 15 минут-с ихгүй байх, радиогийнх 18 минут байх,
Бүх төрлийн чат, мессеж, урсдаг зарыг дэлгэцээр гаргахгүй байх,
Мессеж тусгай дугаарыг тааварт тоглоом, кино сонгууль зэрэг уралдаант хэлбэрийн нэвтрүүлэгт ашиглахгүй байх
Мессеж тусгай дугаарыг зөвхөн санал асуулга, судалгаа авах зорилгоор ашиглахдаа дэлгэц дээр урьдчилан заасан тоо, код, тэмдэгтийг гаргах
кино, нэвтрүүлэгт насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээ ашигладаг болох,
Зар сурталчилгааны цагаас бусад цагт нэвтрүүлж буй нэвтрүүлгийн үеэр урсдаг болон баннер хэлбэрийн зар сурталчилгааг дэлгэц дээр давхаруулан гаргахгүй байх
“Урсдаг” болон “үгэн” хэлбэрийн мэдээ, мэдээллийг стандартын дагуу зөвхөн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг дундуур нэвтрүүлэх
Бага, дунд насны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн киног орой 22 цагаас хойш гаргахгүй байх
Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан кино, нэвтрүүлэг, видео бичлэгийг өдрийн цагаар гаргахгүй байх.