Харилцан холболт


Харилцан холболтын зохицуулалтын гол зорилго нь

  1. Харилцан холбогдохыг дэмжих
  2. Зах зээлийн хүчийг удирдах
  3. Техникийн харилцан уялдаа, зохицолдоог хангах явдал юм.

Харилцан холболт (interconnection) гэдэг нь нэг үйлчлэгч өөрийн үйлчилгээг бусад сүлжээний хэрэглэгчдэд хүргэх, өөрийн хэрэглэгчдэд бусдын үйлчилгээг хүртээх зорилгоор сүлжээгээ бусдын сүлжээнд холбож буй техникийн болон санхүүгийн үйл ажиллагаа, арилжааны хэлцэл юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай Монгол Улсын хуулийн 9.1.4, 22.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд сүлжээ хоорондын харилцан холболтын  журмыг баталж, харилцан холболтын гэрээний загварыг гарган мөрдүүлэн ажиллаж байна.

Харилцаа холбооны тухай хууль болон Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам, төлбөр тогтоох тухай аргачлалын хүрээнд харилцан холболтын төлбөрийг тогтоохдоо өртөгт баримжаалж тогтоодог. Харилцан холболтын төлбөр гэдэг нь бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд холбогдож хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлснийхээ төлөө тухайн холбогдсон цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид төлж буй нэгж үйлчилгээний төлбөр юм.

Харилцан холболтын үйлчилгээний төлбөрийг үйлчлэгчид харилцан холболтын гэрээ байгуулахаас 21 хоногийн өмнө журмын дагуу (10.3.1-д заасан) хянуулахаар ХХЗХ-нд ирүүлэх үүрэгтэй ба журмын дагуу харилцан холболтын гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор ХХЗХ-нд бүртгүүлнэ. Мөн гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт бүрийг тухай бүр бүртгүүлж байна.

            Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн харилцан холболтын гэрээнүүд

Харилцаа холбооны тухай хуулийн  

22.1-д заасны дагуу тусгай хэрэглээний холбооны сүлжээ эзэмшигч, дотоодын хэрэглээний сүлжээ бүхий болон шинээр сүлжээ байгуулах этгээд бусдын өмчлөлийн сүлжээнд холболт хийхдээ сүлжээ хоорондын зааглах цэгт тавигдах нэмэгдэл шугам, тоног төхөөрөмжийг хариуцна.

Сүлжээний зааглах цэгийг “Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам”-ын “Зааглах цэг тодорхойлох тухай ” 6 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.

Харилцан холболтын чиглэлээр гарсан шийдвэр, мэдээллүүд

  • “Харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг хянан батлах тухай” 2009 оны 12 дугаар сарын 25-ны 61-р тогтоол. 

            Уг тогтоолоор харилцан холболтын төлбөр орлого хуваарилах зарчмыг газар зүйн ялгаваргүй болгож тогтоосноор Монгол Улсын цахилгаан холбооны сулжээ хоорондын дотоод харилцан холболт болон үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний тариф газар зүйн ялгаваргүй болсон.

  • “Харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг хянан батлах тухай” 2011 оны 04 дүгээр сарын 24-ны 23-р тогтоол.

            Энэхүү тогтоолоор Үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчид хоорондоо болон үүрэн суурин, суурин үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчид харилцан холболтын төлбөр орлого хуваарилах тэгш хэмт зарчимд шилжсэн.

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо