Мэдээлэл холбооны үйлчилгээ


Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсад ярианы болон интернэтийн үйлчилгээний хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор цахилгаан холбооны салбарт зохицуулалт хийж байна.

Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг Монгол Улсын Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль, эрхзүйн баримт бичгүүдэд нийцүүлэн зохицуулна.

Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдэд дараах үйлчилгээ эрхлэгчдийг хамааруулж ойлгоно. Үүнд:

  • Ярианы үйлчилгээ эрхлэгчид
  • Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид

Ярианы үйлчилгээ

Ярианы үйлчилгээ нь цахилгаан холбооны үндсэн үйлчилгээнд тооцогддог бөгөөд цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхлэгчийн хувьд хэрэглэгчдэд заавал үзүүлэх үйлчилгээ нь болдог. Ярианы үйлчилгээнд ашиглаж буй технологиос нь хамааруулан дараах төрлийн үйлчилгээнүүдийг хамруулж үзэж байгаа бөгөөд Зохицуулах хорооны зүгээс 2012 оноос өмнө эдгээр чиглэлүүдээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг олгож байсан. Үүнд:

  • Уламжлалт цахилгаан холбооны суурин утасны үйлчилгээ (PSTN)
  • Үүрэн холбооны үйлчилгээ (Mobile)

Тус хорооны зүгээс олон улсын зохицуулалтын чиг хандлага, технологийн хөгжил, дэвшил зэргийг харгалзан олон улсад тусгай зөвшөөрлийн зохицуулалтад баримталж буй технологиос үл хамаарах зарчмыг баримтлан дээр дурдсан төрлийн үйлчилгээнүүдийг нэгтгэн нэг ангилал болгож, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-д тусгаж баталсан.

Тусгай зөвшөөрлийн ангилалд орсон энэхүү өөрчлөлт нь шинээр тусгай зөвшөөрөл авахад эсхүл дээрх дурдсан чиглэлийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, сунгах үед шинэчлэгдэн олгогдох юм.

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэхэд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг мөн авах шаардлагатай бөгөөд үүрэн холбоонд ашиглах радио давтамжийг Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн дагуу уралдаант шалгаруулалтаар олгодог.

Ярианы үйлчилгээ эрхлэхэд мөрдөх зохицуулалт, нөхцөл шаардлагууд

 

Интернэтийн үйлчилгээ

Интернетийн үйлчилгээ нь 2014 оноос өмнө бие даасан тусгай зөвшөөрлийн ангилал байсан бөгөөд зохицуулах хорооны зүгээс олон улсын зохицуулалтын чиг хандлага, технологийн нэгдэн нийлж буй хөгжлийн хандлага зэргийг харгалзан интернетийн үйлчилгээг Мэдээлэл холбооны үйлчилгээнд хамааруулж үзэх болсон. Энэхүү зарчмын өөрчлөлтийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-д тусгаж баталсан.

Интернэтийн үйлчилгээ эрхлэхэд мөрдөх зохицуулалт, нөхцөл шаардлагууд

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай