Шинэчлэгдсэн: 2015/04/08


Эрхэм зорилго


Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийг дэмжсэн харилцаа холбооны салбарын зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэхэд бидний эрхэм зорилго оршино. 

Харилцаа холбооны салбар гэдэгт Харилцаа холбооны тухай хуулинд зааснаар цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн (интернэт, интернэт протоколд суурилсан үйлчилгээний төрлүүд) салбарууд хамаарна.

 

Стратегийн зорилтууд

Монгол Улсын харилцаа холбооны салбарын зохицуулалтын таатай орчинг бүрдүүлснээр эх орныхоо хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, үндэсний хөгжлийн хөшүүрэг хэрэгсэл болгох, иргэдийг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурласан цахим хэрэглээ, үйлчилгээгээр хангах, шинэ эдийн засаг, “Мэдээлэлжсэн нийгэм”-ийн суурь үндсийг бүрдүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар харилцаа холбооны технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх салбар, хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болгоход үйл ажиллагааны стратегийн зорилт оршино. 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь үйл ажиллагааны эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ.

  • Харилцаа холбооны салбарын зохицуулалтыг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих
  • Мэдээлэлжсэн нийгмийн үндэс суурь болсон орчин үеийн, аюулгүй мэдээллийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх
  • Хөгжил дэвшилд чиглэсэн шинэ санаа, шинэлэг бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангахуйц үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлэх

 

Бидний үнэт зүйлс

Харилцаа холбооны зохицуулах хороо нь үйл ажиллагааны эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан үнэт зүйлсийг баримтална.

  • Шударга ёсыг эрхэмлэх
  • Ил тод, тунгалаг байх
  • Хариуцлагатай, чадварлаг, шуурхай ажиллах

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа
Т.БАТБОЛД: Сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгатай эсэхийг хянана
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих тухай” онлайн сургалт
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” цахим хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын телевизүүдэд зориулан зохион байгууллаа
Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн маягт
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн маягт
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү