Home / Articles / САНСРЫН ХОЛБООНД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ,...
САНСРЫН ХОЛБООНД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2022-07-01
САНСРЫН ХОЛБООНД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА САНСРЫН ХОЛБООНД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН  ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ,  ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

САНСРЫН ХОЛБООНД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН

ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ,  ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

 

1.          НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.         Энэхүү баримт бичгээр Радио долгионы тухай хуулийн 51.1.2[1]-ийг үндэслэн сансрын холбооны газрын станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлоход оршино.

1.2.         Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын дараах эрх зүйн болон техникийн баримт бичгүүдээс бүрдэнэ. Үүнд:

1.2.1     Харилцаа холбооны тухай хууль.

1.2.2     Радио долгионы тухай хууль.

1.2.3     Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт. (ХХМТГ-ын даргын 2020 оны А/80 дугаар тушаал)

1.2.4     Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлогын чиглэл (ЦХХХЯ-ны сайдын 2022 оны А/16 дугаар тушаал)

1.2.5     Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам

1.2.6     Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам

1.2.7     Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ

1.3       Сансарын холбооны үйлчилгээ эрхлэгч нь ОУЦХБ-аас баталсан дараах баримт бичгүүдийг дагаж мөрдөнө. Үүнд:

1.3.1     Дэлхийн радио холбооны дүрмийн 21 дүгээр зүйл (Радио давтамжийн 1 ГГц-ээс дээш зурваст ашиглагдах газрын болон сансрын үйлчилгээ)

1.3.2     Дэлхийн радио холбооны дүрмийн 22 дугаар зүйл (Сансрын үйлчилгээ)

1.3.2.1          Хавсралт 30: Радио давтамжийн 11.7-12.5 ГГц (1-р бүсд) давтамжийн зурваст өргөн нэвтрүүлгийн хиймэл дагуулын үйлчилгээнд зориулсан холбогдох төлөвлөлт болон жагсаалт мөн бүх үйлчилгээний нөхцөлүүд.

1.3.2.2          Хавсралт 30А: 1 болон 3-р Бүсэд 14.5-14.8 ГГц болон 17.3-18.1 ГГц, 1-р бүсд 11.7-12.5 ГГц зурваст өргөн нэвтрүүлгийн хиймэл дагуулын үйлчилгээнд зориулсан фидер линкний нөхцөл болон холбогдох төлөвлөлт болон жагсаалт.

2.          ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

2.1   Энэхүү баримт бичигт ашигласан нэр томьёо, үг, хэллэгүүд нь Харилцаа холбооны тухай хууль болон Радио долгионы тухай хуульд заасантай ижил утгатай байна. Эдгээр хуулиудад тодорхойлогдоогүй нэр томьёо, үгийг дараах байдлаар тайлбарлана. Үүнд:

2.1.1     MSS – Сансрын хиймэл дагуулын хөдөлгөөнт үйлчилгээг;

2.1.2     FSS – Сансрын хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээг;

2.1.3     BSS – Сансрын хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ;

2.1.4     NTN (Non-Terrestrial Network) Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд ашиглах газрын бус сүлжээг;

2.1.5     NGO Non Geostationary – Гео тогтворт бус орбитыг;

2.1.6     ОУЦХБ – Олон улсын цахилгаан холбооны байгууллагыг;

2.1.7     ОУЦХБ-РД – Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Радио холбооны дүрэм гэж.

3.          ЗОХИЦУУЛАЛТЫН НӨХЦӨЛ БА РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТ

3.1       Үйлчилгээ эрхлэгч нь хиймэл дагуулын үйлчилгээний аль ч ангилалд хамаарах газрын станцыг ОУЦХБ-аас баталсан радио холбооны дүрэм болон энэхүү баримт бичгийн дагуу ажиллуулна.     

3.2       Хиймэл дагуулын холбоонд ашиглах радио давтамжийн зурвас нь Монгол Улсын үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгттэй нийцсэн байна.

3.3       Хиймэл дагуулын газрын станцыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулах ба газрын станц нь олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хууль ёсны радио холбооны бусад сүлжээнд харилцан нөлөөлөл үүсгэхгүй бүтээгдэж, суурилагдсан байна.

3.4       Үйлчилгээ эрхлэгч нь хиймэл дагуулын болон газрын станцын байршил, антены босоо, хэвтээ өнцөг, нэвтрүүлэгчийн гаралтын чадал болон хиймэл дагуулын хөөргөсөн хугацаа, ашиглах хугацаа, радио давтамжийн цараа, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх чадлын нягтын утга, хамрах хүрээний бүрхэлтийн зураглал зэрэг техникийн үзүүлэлтийг Зохицуулах хороонд ирүүлнэ.

3.5       Хиймэл дагуулын газрын станцын нэвтрүүлэгч, хүлээн авагч болон хэрэглэгчийн төхөөрөмжийн загвар тус бүрийг олон улсын эсвэл үндэсний харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулж тоног төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ авсан байна.

3.6       Үйлчилгээ эрхлэгч нь  хиймэл дагуулын траспондерийн сегментийг түрээсээр ашиглах боломжтойг баталгаажуулсан тухай албан бичгийг хиймэл дагуул түрээслэгч байгууллагаас авч Зохицуулах хороонд ирүүлнэ.

3.7       Хиймэл дагуулын радио холбоонд ашиглах радио давтамжийн эрхийн төлбөр болон зурвас ашиглалтын жилийн төлбөрийг Зохицуулах хорооноос баталсан Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр бодогдох ба хиймэл дагуулын түрээсийн гэрээнд заагдсан радио давтамжийн зурвасын өргөнд үндэслэн тооцож, тогтооно.

3.8       Хиймэл дагуулын радио холбооны үйлчилгээнд үндэсний радио давтамжийн хүснэгт болон олон улсын радио давтамжийн төлөвлөлт, зохицуулалтын дагуу зөвхөн 1-р бүсэд хуваарилсан радио давтамжийн зурвасыг ашиглах ба Хүснэгт 1-т үзүүлэв.

Хүснэгт 1. Хиймэл дагуулын радио холбоонд ашиглах давтамжийн

цараа, зурвас болон хэрэглээ

Радио давтамжийн цараа

Радио давтамжийн зурвас (МГц)

Хэрэглээ

1

L

1215-1240        /сансар-газар/

Байршил тогтоох

2

1240-1300        /сансар-газар/

Бусад

3

1400-1427        /сансар-газар/

Бусад

4

1518-1559        /сансар-газар/

MSS

5

1559-1610        /сансар-газар,

                                    газар-сансар/

Байршил тогтоох

6

1610-1660.5     /газар-сансар/

MSS

8

1668-1675        /газар-сансар/

MSS

9

1675-1710        /сансар-газар/

Бусад

10

1980-2010        /газар-сансар/

MSS

11

S

2025-2110        /сансар-газар,

                                    газар-сансар/

Бусад

12

2170-2200        /сансар-газар/

MSS

13

2200-2300        /сансар-газар/

Бусад

14

2483.5-2500     /сансар-газар/

MSS

16

C

4000-4200        /сансар-газар/

FSS

17

5091-5250        /газар-сансар/

FSS

18

5725-6700        /газар-сансар/

FSS

19

6700-7075        /сансар-газар,

                        газар-сансар/

FSS

20

7250-7750        /сансар-газар/

FSS

21

7900-8400        /газар-сансар/

FSS

22

X

10700-11700    /сансар-газар/

FSS

23

11700-12500    /сансар-газар/

BSS

24

Ku

12500-12750    /сансар-газар,

                       

FSS

25

12750-13250    /газар-сансар/

FSS

26

13400-13650    /сансар-газар/

FSS

27

13750-14500    /газар-сансар/

FSS

28

15430-15630    /газар-сансар/

FSS

29

17300-18100    /сансар-газар,

                        газар-сансар/

FSS  

 

Ka

            18100-20200   /сансар-газар/

              FSS

33

20200-21200    /сансар-газар/

FSS, MSS

34

21400-22000    /сансар-газар/

FSS

 

           24650-25250   /сансар-газар/

             FSS

 

           27500-31000   /газар-сансар/

             FSS

37

37500-40000    /сансар-газар/

FSS

38

V

40000-41000    /сансар-газар/

FSS

39

41000-42500    /сансар-газар/

BSS

40

42500-43500    /газар-сансар/

FSS

41

43500-47000    /сансар-газар,

                        газар-сансар/

MSS

42

47200-48200    /газар-сансар/

FSS

43

48200-48540    /сансар-газар,

                        газар-сансар/

FSS

44

48540-49440    /газар-сансар/

FSS

45

49440-50200    /сансар-газар,

                        газар-сансар/

FSS

 

3.9   Байршил тогтоох болон хувийн хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээний газрын станц нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байршихгүй байж болох ба үйлчилгээ эрхлэгч нь радио давтамж ашиглах зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулна.

3.10 Дээрх хүснэгтэд заагаагүй боловч Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тусгагдсан давтамжийн зурваст хамаарах хиймэл дагуулын газрын станц хүсэлтийг Дэлхийн радио холбооны дүрмийн дагуу ОУЦХБ-ын хиймэл дагуулын жагсаалтад бүртгэгдсэн байдлыг үндэслэн үнэлгээ хийж болно. 

4.          ГАЗРЫН СТАНЦЫН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГА

4.1 Хиймэл дагуулын газрын станц нь дараах үндэсний стандартуудыг мөрдөнө.

4.1.1   Газрын VSAT станц. Ерөнхий шаардлага. /MNS 5469:2005/

4.1.2   Тоон телевиз. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага. /MNS 6400: 2013/

4.1.3   Тоон телевиз. Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага. /MNS 6404:2013/

4.1.4   Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц-ээс 300 ГГц хүртэл) /2019 оны хөтөлбөрт тусгагдсаны дагуу шинэчлэн боловсруулж байна. /MNS 5594:2015/

4.2   Хиймэл дагуулын газрын станц нь ОУЦХБ-аас батлагдсан дараах зөвлөмж, нөхцөл шаардлагыг мөрдөнө.

4.2.1   ОУЦХБ-РД-ийн 21-р зүйл (1 ГГц-ээс дээш давтамжийн зурвасыг хуваалцах газар ба сансрын үйлчилгээ) болон 22-р зүйлд (Сансрын үйлчилгээ) заасан холбогдох заалтуудыг дагаж мөрдөх ёстой.

4.2.2   ОУЦХБ-РД-ийн 5.503-д заагдсан 13.77-13.78 ГГц зурваст GSO FSS газрын станцын цацаргалтын нягт (e.i.r.p).

4.2.3   ОУЦХБ-РД-ийн 5.502-д заасан 13.75-14 ГГц зурвасын GSO FSS газрын станцын хамгийн бага антенны диаметр, чадлын нягт ба e.i.r.p. хязгаар.

4.2.4   ОУЦХБ-РД-ийн 5.502-д заасан 13.75-14 ГГц зурвасын NGSO FSS газрын станцын хамгийн бага диаметр 4.5 метр байх.

4.2.5   Өргөдөл гаргагч нь нэвтрүүлэгч антены цацрагийн диаграммыг ОУЦХБ-ын S.580 зөвлөмжтэй нийцүүлж тодорхойлсон байна.

4.3   Өргөдөл гаргагч нь хиймэл дагуулын газрын станцын радио давтамж ашиглах зөвшөөрөл авахын өмнө газрын станц байгуулах, үйл ажиллагаа явуулах болон бусад холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байна.

5.       БҮРТГЭЛ БА ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

5.1       Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Үндэсний хиймэл дагуулын байршил, радио давтамжийн бүртгэлийг ОУЦХБ-д бүртгүүлж, бүртгэлд хяналт тавьж ажиллана.

5.2       Зохицуулах хороо нь Монгол Улсад бүртгэлтэй хиймэл дагуулын газрын станцыг ОУЦХБ-ын РД болон холбогдох зохицуулалт, заавар, удирдамжийн дагуу ОУЦХБ-д бүртгүүлж, бүртгэлд хяналт тавьж ажиллана.

5.3       Зохицуулах хороо нь Монгол Улсын газар нутгаас үүсгэгдсэн газар-сансар линкнүүд болон хиймэл дагуулын радио холбоо, газрын радио холбооны хооронд үүссэн харилцан нөлөөллийн асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохицуулна.

5.4       Өргөдөл гаргагч буюу үйлчилгээ эрхлэгч нь радио давтамжийн харилцан нөлөөлөл шийдвэрлэх болон ОУЦХБ-д бүртгүүлэхэд шаардлагатай бүх мэдээллээр хангаж, зохицуулалтын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

6.       ХЯНАЛТ БА БУСАД

6.1.     Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр олгогдсон радио давтамжийн зурвасын ашиглалтын байдалд холбогдох хууль, журмын дагуу хяналт тавьж хэрэгжилтийг хангана.

6.2. Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, олон улсын болон үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хүснэгт, техникийн нөхцөл, шаардлагаас хамааруулан энэхүү баримт бичигт тухай бүр нэмэлт, өөрчлөлт орж болно.

 



[1]    Радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих.