Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах...
Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага
2022-06-07
Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага

 Та бүхэн баримт бичгийн төсөлтэй танилцаад саналаа bolortuya@crc.gov.mn цахим хаягаар болон Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр 2022 оны 6 дугаар сарын 22-ны дотор бичгээр ирүүлнэ үү.

“Баримт бичгийн төсөл”  

ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГА

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн (FM) аналоги радио станцын үндсэн болон дахин дамжуулагч станцад ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах, техникийн нөхцөл шаардлагыг тогтооход оршино.

Хоёр. Холбогдох эрх зүйн баримт бичиг

2.1 Харилцаа холбооны тухай хууль (2001) 2.2 Радио долгионы тухай хууль (1999) 2.3 Өргөн нэвтрүүлгийн тухай хууль (2019) 2.4 Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт 2.5 MNS 5591-1 : 2012 “Радиогийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага” 2.6 MNS 5591-2 : 2016 “Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” 2.7 MNS 4909 : 2000 “Алсын холбоо. Дуу, дүрс бичлэгийн техник. Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы (VHF) нэвтрүүлэгч. Техникийн шаардлага” 2.8 MNS 5884 : 2020 “Холбооны цамхаг болон антены суурь байгуулахад тавих ерөнхий шаардлага” 2.9 MNS 5594 : 2020 “Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)” 2.10 MNS ISO/IEC 17020 : 2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” 2.11 Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам. (ХХЗХ-ны 2019 оны 55 дугаар тогтоол)

Гурав. Ерөнхий нөхцөл шаардлага

3.1 Радио өргөн нэвтрүүлгийн FM системийн үндсэн болон дахин дамжуулагч станц нь MNS 4909:2000 “Алсын холбоо. Дуу, дүрс бичлэгийн техник. Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы (VHF) нэвтрүүлэгч. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тохирлын гэрчилгээ, техник хяналтын дүгнэлттэй байна.

3.2 Үндсэн болон дахин дамжуулагч станцын антен, фидерийн байгууламж нь MNS 5884:2020 “Холбооны цамхаг болон антены суурь байгуулахад тавих ерөнхий шаардлага” болон MNS 5594:2020 “Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)” стандартуудыг хангаж ажиллана.

3.3 Радиогийн студи нь MNS 5591-1:2012 “Радиогийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага”, MNS 5591-2:2016 “Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” стандартуудыг хангасан байна.

3.4 Радио давтамжийн харилцан нөлөөлөл, хажуугийн цацаргалт, интермодуляцаас сэргийлэх зорилгоор FM нэвтрүүлэгч антеныг бусад нэвтрүүлэгч антентай ижил түвшинд байршуулахгүй. Хэрэв бусад антентай нэг цамхагт байрлуулах тохиолдолд аливаа антенаас  10 метрээс багагүй түвшинд байрлуулсан байна.

3.5 Үндсэн болон дахин дамжуулагчийн антен, фидерийн байгууламжийг Монгол улсын төв цэгээс 2 км-ийн радиус дотор болон нийтийн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байранд байрлуулахгүй.

3.6 Тохирлын гэрчилгээ, техник хяналтын дүгнэлтийг MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандарт шаардлага хангасан хяналтын байгууллагаар хянуулж, батлуулна.

3.7 Радио өргөн нэвтрүүлгийн FM станцын үндсэн сувгийг радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй, дахин дамжуулагчийн сувгийг эрхийн бичгийн зөвшөөрөлтэй ашиглана.

3.8 Радио өргөн нэвтрүүлгийн FM станцын үндсэн болон дахин дамжуулагчийн сувгийн зөвшөөрлийг энэхүү баримт бичгийн хавсралт 1 “FM радиогийн техник болон үйлчилгээнд тавигдах нөхцөл” маягтыг хангасан байгууллагад олгоно.

Дөрөв. Радио давтамжийн зурвасын хуваарилалт

4.1 Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсон Радио өргөн нэвтрүүлгийн  FM станцын давтамжийн зурвасын төлөвлөлт, хуваарилалтыг хүснэгт 1-т үзүүлэв.

Хүснэгт 1

ОУЦХБ-ын хуваарилалт I бүс Үндэсний хуваарилалт Ашиглалт
75.2-87.5 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) 5.175 5.179  5.187 75.2-87.5 ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ 5.179  
87.5-100 ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ 5.190 87.5-100 ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ Хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлэгт ашиглана.
100-108 ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ 5.192 5.194< 100-108 ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ
 

4.2 Улаанбаатар хотод радио өргөн нэвтрүүлгийн FM станцад ашиглах үндсэн сувгийн хуваарилалтыг хүснэгт 2-т үзүүлэв.

Хүснэгт 2

Хамрах хүрээ Давтамжийн зурвас
Улаанбаатар хот 87.5-108 МГц

4.3 Орон нутагт радио өргөн нэвтрүүлгийн FM станцад ашиглах үндсэн үндсэн сувгийн хуваарилалтыг хүснэгт 3-т үзүүлэв.

Хүснэгт 3

Хамрах хүрээ Зөөгч давтамж
Орон нутаг
  1.  
88.3 МГц 96.3 МГц 99.5 МГц 102.7 МГц
  1.  
89.1 МГц 97.1 МГц 100.3 МГц 103.5 МГц
  1.  
89.9 МГц 97.9 МГц 101.1 МГц 104.3 МГц
  1.  
95.5 МГц 98.7 МГц 101.9 МГц 105.1 МГц

4.3.1.     Хүснэгт 3-т үзүүлсэн сувгийн зөөгч давтамж нь +/-100 кГц-ийн хооронд хэлбэлзэх боломжтой байна.

4.4.      Радио өргөн нэвтрүүлгийн FM дахин дамжуулагч станцын сувгийн хуваарилалтыг хүснэгт 4-т үзүүлэв.

Хүснэгт 4

Хамрах хүрээ Зөөгч давтамж
Улаанбаатар хот, Орон нутаг 76.1 МГц 78.9 МГц
  1. МГц
  1.  
  1.  
  1. МГц
79.3 МГц
  1. МГц
  1.  
  1.  
  1. МГц
79.7 МГц
  1. МГц
  1.  
  1.  
  1. МГц
80.1 МГц
  1. МГц
  1.  
 
  1. МГц
80.5 МГц
  1. МГц
  1.  

 

 

  1. МГц
80.9 МГц
  1. МГц
  1.  
  1. МГц
81.3 МГц
  1. МГц
  1.  

4.5.      Радио өргөн нэвтрүүлгийн FM станцын үндсэн болон дахин дамжуулагчийн нэг зөөгч давтамжийн зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй байна.

Тав. Хяналт

5.1 Энэхүү баримт бичгийн хэрэгжилтэд Харилцаа холбооны зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Радио долгионы тухай хууль, Харилцаа холбооны тухай хуулийн дагуу хяналт тавьж ажиллана.

5.2 Зохицуулах хороо нь FM радио станцын үндсэн болон дахин дамжуулагчийн радио давтамжийн ашиглалтын байдалд MNS 4909:2000 “Алсын холбоо. Дуу, дүрс бичлэгийн техник. Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы (VHF) нэвтрүүлэгч. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавина.

5.3 Үндсэн болон дахин дамжуулагчийн антен, фидерийн байгууламжид MNS 5884:2020 “Холбооны цамхаг болон антены суурь байгуулахад тавих ерөнхий шаардлага” болон MNS 5594:2020 “Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)” стандартуудын шаардлагыг хангаж байгааг 5 жил тутамд хянана.

5.4 Радиогийн студид MNS 5591-1:2012 “Радиогийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага”, MNS 5591-2:2016 “Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” стандартуудын шаардлагыг хангаж байгааг 5 жил тутамд хянана.

5.5 Радио өргөн нэвтрүүлгийн FM станцын үндсэн болон дахин дамжуулагчийн антен, фидерт зохицуулах хороо 5 жил тутамд хяналт хийж, техник хяналтын дүгнэлт гаргана.

Зургаа. Бусад

6.1 Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, техник технологийн хөгжил, олон улсын болон үндэсний стандарт, үндэсний радио давтамжийн төлөвлөлт, дахин төлөвлөлтөөс хамааруулан энэхүү баримт бичигт тухай бүр нэмэлт, өөрчлөлт орж болно.

Хавсралт 1

FM РАДИОГИЙН ТЕХНИК БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ НӨХЦӨЛ

Шалгуур үзүүлэлт Шаардлага хангасан эсэх Тийм/Үгүй Тайлбар
  1.  
MNS 5591-1 : 2012 “Радиогийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага”    
  1.  
MNS 5591-2 : 2016 “Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага”    
  1.  
MNS 4909 : 2000 “Алсын холбоо. Дуу, дүрс бичлэгийн техник. Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы (VHF) нэвтрүүлэгч. Техникийн шаардлага”    
  1.  
MNS 5884 : 2020 “Холбооны цамхаг болон антены суурь байгуулахад тавих ерөнхий шаардлага”    
  1.  
MNS 5594 : 2020 “Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)”