Интернетийн хөгжил, дэвшлийн төлөө хамтдаа
Монгол Улсын интернэтийн үйлчилгээний чанарт хяналт, мониторинг хийх төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно уу.
Хэрэглэгч та өөрийн ашиглаж буй интернэтийн хурд болон чанарын бусад үзүүлэлтийг нарийн, зөв хэмжүүлж, тогтоолгомоор байвал энэхүү төслийн үйл ажиллагаанд нэгдэж, бүртгүүлнэ үү.

Хэрэв та гэртээ ашиглаж буй интернэт үйлчилгээний чанарыг шалгахыг хүсвэл

Бүртгүүлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын интернэтийн үйлчилгээнд хяналт мониторингийг өрхийн интернэт /fixed broadband/ болон хөдөлгөөнт интернэт /mobile broadband/ үйлчилгээний хувьд хийж гүйцэтгэх гэж байна.

Хэрэв та гэртээ ашиглаж буй интернэт үйлчилгээний чанарыг шалгахыг хүсвэл https://mongolia.samknows.com/ линк руу орж бүртгүүлэх бөгөөд сонгогдсон 100 хэрэглэгчийг интернэтийн хяналт хийх зориулалт бүхий Вайтбокс /White box/ гэх тусгай төхөөрөмжөөр үнэгүй хангана.

Харин та гар утас, iPad зэрэг төхөөрөмжөө ашиглан авч буй WiFi, WiMax, 2G, 3G интернэтийн үйлчилгээгээ шалгахыг хүсвэл https://mongolia.samknows.com/mobile-broadband линкээр орж өөрийн төхөөрөмжийн үйлдлийн системдээ /Android, iOS/ тохирох апплекейшийг татаж суулгана уу.

Энэхүү хяналт, мониторингийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, хэрхэн бүртгүүлэх тухай Монгол заавартай танилцахыг хүсвэл http://crc.gov.mn-с эндээс үзнэ үү.