Баталгаажуулалт
ХХЗХ

Баталгаажуулалт гэж юу вэ?

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нь зохицуулалтын болон техник аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж буйг хөндлөнгөөс бичгээр нотлох ажиллагааг баталгаажуулалт гэнэ.

Тухайн нэг улсад тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг худалдаалахаар оруулахад тоног төхөөрөмжийн баталгаажилтыг шаарддаг ба тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн бүрийн нөхцөл шаардлага нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг.

Баталгаажилт хийгдсэн бүтээгдэхүүн нь ихэвчлэн баталгаажилтын тохирлын тэмдэгтэй байдаг. Жишээлбэл: Европын холбооны стандарт шаардлагыг хангасан тоног төхөөрөмж “CE”, Хятадынх “ССС” гэсэн тохирлын тэмдэгтэй байдаг байна.

Баталгаажуулалт хийхийн ач холбогдол

  • Бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийхэд туслах
  • Хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах
  • Оригинал бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
  • Стандартад нийцсэн байгаль орчинд хор хөнөөлгүй
  • Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах
  • Радио холбооны тоног төхөөрөмжийн ажиллах давтамж, гаралтын чадал нь холбогдох зохицуулалтын болон үндэсний давтамж хуваарилалтад нийцсэн үндсэн сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй байх
  • Стандартын дагуу тоног төхөөрөмжүүдийг сонгох
  • Стандартын дагуу радио долгионы цацаргалтын хэм хэмжээг тогтоох

Хууль эрх зүй

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа Холбооны тухай хуулийн 9.1.3-д заасны дагуу “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл шаардлагыг тогтоох, баталгаажуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Холбогдох хууль эрх зүйн баримт бичигтэй энд дарж танилцана уу.

 

Хүсэлт гаргагч

1. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ авахаар хүсэлт гаргагч нь ХХЗХ-ны “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-д заасны дагуу өргөдлийн маягтыг бүрэн бөглөн, уг маягтанд заасан холбогдох нотлох баримт, материалыг хавсаргаж ирүүлнэ.

Хүсэлт гаргагч нь өргөдлийн маягтыг бүнэр гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ авах өргөдлийн маягтыг дараах хүснэгтээс авна уу.

Хүснэгт 1

Баталгаажуулалтын маягт Баталгаажуулалтын маягтыг бөглөх заавар
1 Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын өргөдлийн маягт Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын өргөдөл /Загвар маягт/
2

Өргөдөл гаргах албан хүсэлтийн маягт /аль нэгийг бөглөх/

А. Аж ахуйн нэгж, байгууллага

Б. Хувь хүн

Өргөдөл гаргах албан хүсэлт /Загвар маягт/

А. Аж ахуйн нэгж, байгууллага

Б. Хувь хүн

3

Үйлдвэрлэгчийн мэдэгдлийн маягт /аль нэгийг бөглөх/

А. Монгол Улсад үйлдвэрлэсэн

Б. Гадаад улсад үйлдвэрлэсэн

Үйлдвэрлэгчийн мэдэгдэл /Загвар маягт/

А. Монгол Улсад үйлдвэрлэсэн

Б. Гадаад улсад үйлдвэрлэсэн

4 Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээний маягт Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ /Загвар маягт/

2. Заавар зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ Хүснэгт 1-д байршуулсан “Баталгаажуулалтын маягтыг бөглөх заавар”-ыг сайтар уншиж, дэлгэрэнгүй зааварчилгаа, тайлбар, жишээ загвартай танилцана уу.

(Холбоо барих хаяг, утас, имэйл хаяг)

3. Баталгаажуулалтын хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, сорилт туршилтанд хамруулах бүтээгдэхүүний дээжийг гаргуулна.

4. Хүсэлтийг шийдвэрлэх

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ын дагуу өргөдлийн маягт, дагалдах материалын иж бүрдлийг шалган хүлээж авсаны дараа, холбогдох албад баримт бичигт дүн шинжилгээ хийж, бүтээгдэхүүнийг сорилт туршилтанд хамруулж стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжид “Тохирлын үнэлгээний тайлан, танилцуулга бичих заавар”-ын дагуу дүгнэлт, зөвлөмж танилцуулгыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх орон тооны бус “Баталгаажуулалтын үнэлгээний хороо”-ны хуралдаанаар хэлэлцүүлж баталгаажуулалтын тохирлын тэмдэг авах хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг хүргүүлнэ.

5. Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулах

Та тохирлын гэрчилгээ олгох шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд ХХЗХ-ны баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулна.

6. Баталгаажсан бүтээгдэхүүнд тохирлын тэмдэг тавих

Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид нь баталгаажуулалтад хамрагдан, холбогдох стандартын шаардлагыг хангаж баталгаажсан тохирлын гэрчилгээтэй тоног төхөөрөмждөө Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам”, “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг хэрэглэх заавар”-ын дагуу тус тохирлын тэмдэг хэрэглэнэ.

 

Тохирлын тэмдэг хэрэглэх хүсэлт гаргагч нь дараах маягтуудыг бөглөж ирүүлнэ

Хүснэгт 2

Тохирлын тэмдгийн маягт Тохирлын тэмдгийн маягтыг бөглөх заавар
1 Тохирлын тэмдэг хүсэх өргөдлийн маягт

Тохирлын тэмдэг хүсэх өргөдөл

/Загвар маягт/

2

Өргөдөл гаргах албан хүсэлтийн маягт /аль нэгийг бөглөх/

А. Аж ахуйн нэгж байгууллага

Б. Хувь хүн

Өргөдөл гаргах албан хүсэлт /Загвар маягт/

А. Аж ахуйн нэгж, байгууллага

Б. Хувь хүн

3

Үйлдвэрлэгчийн албан бичгийн маягт /аль нэгийг бөглөх/

А. Монгол Улсад үйлдвэрлэсэн

Б. Гадаад улсад үйлдвэрлэсэн

Үйлдвэрлэгчийн мэдэгдэл /Загвар маягт/

А. Монгол Улсад үйлдвэрлэсэн

Б. Гадаад улсад үйлдвэрлэсэн

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ажиллах давтамж, гаралтын чадал стандарт шаардлагад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бусад сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй болохыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хөндлөнгөөс нотолж тохирлын гэрчилгээ олгож байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/07/01
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26