Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хамтран  Монгол улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн  Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд сургалт, хэлэлцүүлгийг  2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар, СБДүүргийн мэргэжлийн хяналтын газар, СБДүүргийн Онцгой байдлын ерөнхий газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүд болон тус хорооны мэргэжилтэн, албан хаагчид оролцож “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын тайлбар, ажлын байранд тавигдах стандарт, шаардлага, цахим тоглоомын хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, галын аюулгүй байдал, цахим тоглоомын газруудад үйлдэгдсэн гэмт хэрэг, эдгээрээс хэрхэн сэргийлэх болон цахим тоглоомын насны ангиллын талаар илтгэл тавьж холбогдох асуудлаар үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг сонсон, хариулт өглөө.

Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах стандарт шаардлагыг өндөр түвшинд тавьж, хангуулах тал дээр илүү анхаарч ажиллавал үйлчилгээний чанар, орчин сайжирч үүнийхээ хэрээр энэ төрлийн бизнесийн нэр хүнд, орлого өсөх боломжтой талаар ярьж байсантай бусад үйлчилгээ эрхлэгчид болон сургалтанд оролцсон мэргэжлийн байгууллагууд санал нэгтэй байлаа.  

Түүнчлэн өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн сургалт, хэлэлцүүлгийн үеэр яригдсан журмаар орон сууцны 1-р давхарт үйлчилгээ эрхлэхийг хориглосон нь учир дутагдалтай, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа, зарим цахим тоглоомын газрууд нь холбогдох хууль, журмыг илэрхий зөрчиж байгаа зэрэг асуудлууд мөн адил яригдаж байв. Харилцаа холбооны зохицуулах хороо нь үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн сургалт, семинараас гарсан санал, хүсэлтийг нэгтгэн Хууль зүйн яаманд хүргүүлээд байгаа тухай үйлчилгээ эрхлэгчдэд мэдээллээ.

Сургалтын төгсгөлд үйлчилгээ эрхлэгчдээс авсан санал асуулгаас харахад энэхүү сургалт, семинар нь хэрэгтэй мэдээлэл өгч чадсан, үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэсэн байна.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/11/30
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд инфографик
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд
06.04
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
06.04
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
06.04
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
06.04
Зөвлөмж хүргүүлэх тухай
Зөвлөмж хүргүүлэх тухай
06.04
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29